“Биднийг зовоож байх ямар хэрэгтэй юм”

img

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Чуулганы төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2014 оны 06 сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцээд ирэх долоо хоногт дахин хэлэлцэхээр шилжүүллээ.

й

Уг хуулийн төсөлд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлалыг төрийн эзэмшлийн хувийг бууруулах, төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах гэсэн хоёр ангилалаар  хувьчлахаар төлөвлөж байна. “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн       чиглэл”-ийн төсөлд тусгасан хувьчлах хуулийн этгээдүүдийн хувьд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар 5 хуулийн этгээдийг, хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар 4 хуулийн этгээдийг, нээлттэй дуудлагын худалдаагаар 2 хуулийн этгээдийг, монголын хөрөнгийн биржээр 8 хуулийн этгээдийн хувьцааг худалдах замаар хувьчлахаар төсөлд тусгагдсан болно.

й

“Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол гарч нийт 8 амралт, сувилалын газрын эд хөрөнгийг цогцолбороор нь, 25 барилгыг инженерийн байгууламж, эзэмшил газрын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлээд байна.

й

Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж үзэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

й

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... 30-аас ...” гэснийг “... 14-өөс ...” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байна”  хэмээн тусгасан аж.

й

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь 14 хоног болгох шаардлагагүй. 30 хоног байх нь тендерт оролцогч шаардлагатай материалаа бүрдүүлэх хугацааг олгосон хэрэг болно. Тэгээд ч 30 хоног байх эсэх нь чухал асуудал биш. Нөгөө талаар Төрийн өмчийн хорооны үйл ажиллагаатай холбоотой асуудал оруулж ирээд  жил шахам болж байхын оронд дуудлага худалдаагаа явуулж байсан бол 6-7 удаагийн ажил хэрэгжих байсан хэмээн хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төрийн өмчит компаниуд өрөнд баригдаж, дууслаа. Тухайлбал, Эрдэнэс МГЛ компани 400 тэрбум төгрөгийн өртэй, Эрдэнэс тавантолгой компани 800 тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс ашиг өгдөггүй арандаг болж байгаа төрийн өмчит томоохон компаниудаа эхний ээлжинд хувьчлах асуудлыг Засгийн газар яаралтай оруулж ирэх шаардлагатай. Төрийн өмчийн хороо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байхын оронд ийм асуудал оруулж ирээд биднийг зовоож ямар хэрэгтэй юм” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

й

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураах гэсэн боловч чуулганы танхимд гишүүд цөөхөн байсан тул УИХ-ын дарга З.Энхболд “санал хураалтын ирц хүрэхгүй тул энэ асуудлыг ирэх долоо хоногт шилжүүлье. Чуулганы хуралдаан завсарлалаа” гэв.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmm:
iim yumand zovood baihdaa yadag yum. erhelchih yum bna l daa
2015-02-07
зочин:
уих нь ч засгийн газар нь ч бүтэхгүй ээ. энэ улсад ажил хийдэг хүн байна уу, шийдвэр гаргадаг хүн байна уу. 30 хоног гэснийг 14 хоног болгох гэж 300 хонолоо. асуудлыг хуулийн хүрээнд хийхийн оронд хуулиа хийх ажилдаа тааруулах гээд болохгүй бол шууд хууль зөрчдөгөө хэзээ болих вэ
2015-02-07