Мила Кунис: Хуримаа хийхийг хүсэхгүй байна
Жүжигчин Мила Кунисын “People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Jupiter Ascending” кинонд тоглосон юм.
f
-Хэдхэн сарын өмнө төрсөн гэхэд гайхалтай харагдаж байна.
-Баярлалаа. Охиноо төрүүлээд л “Jupiter Ascending” киноны зураг авалтад орсон. Дэлгэцэнд сайхан гарахын тулд дасгал сургуулилт өдөр бүр хийсэн. Өмнө нь өмсөж байсан хэдэн хувцас минь одоо хүртэл таарахгүй байгаа. Тэгэхээр би хангалттай хэмжээнд хүртлээ тураагүй байна гэсэн үг.
v
-Таны охин Уэтт таван сартай байхаа. Тэр ямархуу байна даа?
-Идээд, унтаад, тоглоод л байж байна. Одоо хүртэл өөрийгөө ээж болсон гэдэгт итгэхгүй байгаа. Охин минь надаас илүү Катчертэй хамт байхдаа дуртай, жаргалтай байдаг. Намайг өглөө яваад, орой ирэх болгонд тэр минь унтаж л байдаг. Ээж, охин хоёрын харилцаа нэг хэсэг муудсан шүү.
c
-Жүжигчин Эштон Катчер аавын үүргээ хэр сайн гүйцэтгэж байна. Түүнтэй хэдэн жилийн өмнө ярилцаж байхад “Би аав болж чадахгүй байхаа. Найзууд минь хүүхэд гэр бүлийн аз жаргал хэмээдэг. Гэхдээ би тэднээс өөр бодолтой байна” гэж хэлсэн.
-Тийм гэж үү. Катчер сайн аав, сайн гэрийн эзэн. Охин бид хоёр түүний буянаар өдөр бүр инээмсэглэж явна. Таньтай ярилцаад сууж байхдаа Катчер өөрийгөө аав болно гэж бодоогүй бололтой.
c
-Та өөрийгөө дур булаам бүсгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна билээ. Гэхдээ таны хошин шогийн мэдрэмж, хөгжилтэй зан ааш улам дур булаам болгодог гэж хэлсэн байсан?
-Тийм үү? Гэхдээ үнэн л үг байна. Эцэг эх минь хэзээ ч намайг хөөрхөн, сайхан гэж өсгөөгүй. Бас муу, муухай ч гэж байгаагүй. Харин үргэлж л намайг хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй гэж магтдаг. Одоо хүртэл. Намайг хөгжилтэй яриа сэдэж хүмүүсийг инээлгэхэд аав минь байнга анзаарч, ухаалаг, оновчтой үг хэллээ гэж магтдаг байсан. Заримдаа уур бухимдалтай сууж байхад аав намайг үгээр явуулж эхэлдэг. Тэгээд намайг дургүйцэхээр “Өөрийгөө өрөвдөж, уурлаж суух цаг биш ээ. Сэтгэлийн тэнхээтэй бай л даа. Уурлаж, урвайж сууснаас инээсэн нь хамаагүй дээр” гэж хэлдэг юм. Түүний энэ үг, үзэл намайг их өөрчилсөн. Тиймээс би үүнийг л би гоо үзэсгэлэнгийн нууц гэж хэлнэ. Охиноо ч гэсэн өөр шигээ өөдрөг сэтгэлтэй нэгэн болоосой гэж боддог. Инээмсэглэл бол хамгийн үнэтэй шагнал.
ө
-Та олны танил болоод 15 гаруй жил болж байна. Таны амьдрал их өөрчлөгдөж, нэр алдартай боллоо. Харин та өөрөө хэр өөрчлөгдсөн бэ?
-Энэ бүхэн намайг тэгтлээ өөрчилсөн гэж бодохгүй байна. Ямартай ч миний найз нарын минь хүрээ өөрчлөгдөөгүй. Намайг тойрон хүрээлж буй хүмүүс минь хэвээрээ л байгаа. Гэхдээ урьдын адил эрх чөлөөг мэдрэхээ больсон. Гэрийнхээ хажууханд орших дэлгүүрт тайван орж чадахаа больсон. Гэр бүл, охины минь зургийг авах гэсэн гэрэл зурагчдаас залхаж байна.
ё
-Нэр алдартай болсны хэрээр сэтгүүлчдийн тоо хүртэл нэмэгддэг бус уу?
-Алдар нэр хөөсөн хүмүүст л өөрийг нь ангуучлах сэтгүүлчдийн тоо чухал байдаг байх. Надад энэ бүхэн тухгүй санагддаг.
с
-Таны бодлоор нэр алдрыг юу дагалддаг вэ?
-Миний бодлоор нэр алдрыг хүндлэл дагалддаг.
с
-Сайхан хариулт байна. Сүүлийн үед нүцгэн биеэ алдаршуулсан хүмүүс л олны танил, хэвлэлийн гол баатар болж байна?
-Ямар ч ёс суртахуунгүй тэр хүмүүсийг тоохгүй л байх хэрэгтэй. Хэвлэлийнхэнд тэднийг тоох хэрэггүй гэж зөвлөе.
с
-Катчер та хоёр хүүхэдтэй боллоо. Хэвлэлийнхэн та хоёрыг нууцаар хуримласан гэх юм. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
Катчер надад гэрлэх санал тавьсан нь үнэн. Гэхдээ хуримаа хараахан хийгээгүй л байна. Албан ёсоор хуримаа хийгээгүй ч жаргалтай байна. Охид болгон хуримын даашинз өмсөхийг мөрөөддөг байх. Үнэнийг хэлэхэд хуримаа хийхийг хүсэхгүй байна. Катчер л дэргэд минь байвал би өөр зүйлийг мөрөөдөхгүй ээ. Катчер намайг хэр зэрэг хайрладаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би Катчерт чин сэтгэлээсээ дурласан. Тиймээс л хүүхдийг нь гаргасан юм.
ё
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ