Тэгш тоогоор төгссөн бол зорчино
Монгол түмний уламжлалт баяр цагаан сар удахгүй болохтой холбоотойгоор орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж түгжрэл саатал үүсч байгааг түр журмаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл долоо хоногийн бямба, ням гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болсон билээ.
б
Түр зохицуулалтын дагуу улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр болон 14-ний өдрийн бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно. Харин автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагуудад өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцоно.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ