Дотоодын цэргийн ангийг дахин байгуулах уу
Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль өнгөрөгч оны эхнээс хэрэгжиж, өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу өнгөрөгч 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлсэн.
б
Гэтэл дотоодын цэргийн ангийг дахин байгуулахаар болсон тухай сураг дуулдаж байна. Өнгөрөгч онд ангиуд татан буугдсантай холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлж байсан. Энэ бүх зүйл УИХын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхдаа эхлүүлсэн Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд өрнөсөн билээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ