Хуурамч бүтээгдэхүүнээс болгоомжил

img

Нийслэлийн мэргэжлийн хяналтын лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар   ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахгүй гарчээ. Мөн үнээний сүүнд бруцелла илэрсэн, ариутгасан тетрапак савлагаатай сүүний хуурай бодис бага гарсан тохиолдол байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв.

б

Түүнчлэн цагдаагийн газрын хүсэлтээр улсын байцаагчдаас шинжилгээнд ирүүлсэн найман төрлийн архи шинжилгээгээр хуурамч болох нь тогтоогджээ. Стандартын шаардлага хангаагүй кимчи, салатнууд нянгийн бохирдол ихтэй, хэвийн боов тослог багатай, хүчиллэг өндөртэй, чийг багатай байгаа бол хуурамч архинуудын  этилийн спиртийн агууламж заасан хэмжээнд хүрэхгүй,  гадны механик хольцтой байгаа нь илэрсэн байна.

б

Тиймээс иргэд та бүхнийг дараах бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх, аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сар, лац зэргийг сайтар шалгахыг анхааруулж байна.

өб

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хуурамч хэрэглэж болохгүй бүтээгдэхүүнийг оройн мэдээгээр хаана зарж бна хэн зарж бна ямар бүтээгдэхүүн гэдгийг харуулж байгаасай хэрэггүй муусайн рекламны оронд
2015-02-08
иргэн:
нэгэнт л хуурамч бүтээгдэхүүн зарж байгаа үйлдэл нь тогтоогдсон юм бол нуугаад байх юу байхав нэртэй хаягтай.зурагтай нь хүртэл гаргаж нийтэд анхааруулж сэрэмжлүүлэх хэрэгтэй
2015-02-07