Шүүх хурлын тов гарчээ
Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг энэ сарын 9-ний өдөр шүүхээр шийдвэрлэх тов гарчээ. Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2015 оны өнгөрөгч нэгдүгээр сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдож байсан.
ы
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ