Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин зорчино

img

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар удахгүй болохтой холбоотойгоор орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж  түгжрэл саатал үүсч байгааг түр журмаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл долоо хоногийн бямба, ням гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болсон билээ.

Түр зохицуулалтын дагуу улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр болон 15-ны өдрийн ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно. Харин автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  2015 оны хоёрдугаар сарын 14-ний бямба гарагт өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
pruis yavdag udur, pruis yacdaggui udur gevel amar bish uu
2015-02-08
иргэн:
пи* шинийн 1н хүртэл өдөр болгон тэгш сондгойгоор нь явуулчиж болдгүйн муу энэ буурал өвөө больжээ
2015-02-08