Гал зогсоох гэрээ байгуулахыг хүсэв
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчидтай 72 цагийн хугацаатай гал зогсоох гэрээ байгуулахыг хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Донецк, Луганскийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Мөн шархтсан, гэмтсэн хүмүүсийг аюулгүй газар байрлуулах шаардлагатай байна. Тиймээс харилцан буулт хийж, гал зогсоох гэрээ байгуулцгаая” гэж хэлжээ.
Харин “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко “Армийн цэргүүд зүүн хязгаарыг бүрэн орхисны дараа гал зогсоох гэрээ байгуулна” хэмээжээ.
1
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангила Меркел нар өнгөрсөн баасан гаригт Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины удирдлагуудтай зүүн хязгаарын асуудлаар байр сууриа солилцсон юм. Канцлер “Украины зүүн хязгаарт болж буй мөргөлдөөний гол буруутан нь салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж буй хүмүүс” гэж хэлжээ. Тэд мөн Москвад гэнэтийн айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ. Тэдний уулзалт хаалттай болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ