Миранда Керр хуримаа хийнэ
Сахиусан тэнгэр Миранда Керр Австралийн “Harper's Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Саяхан Орланда Блум бид хоёр утсаар ярилцсан. Тэрбээр шинэ хайртайгаа учирсан гэсэн. Тун удахгүй хуримаа хийх тухайгаа ярихад сэтгэл амарсан. Үнэнийг хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл нэг нэгнээ орхиж чадахгүй тарчилж байсан. Энэ бүхнийг сонсоод л би Орландаг бүрмөсөн явуулахаар шийдсэн. Би тусдаа амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрүүллээ. Ганцаараа хүүгээ өсгөх нь сайхан байгаа ч би ганцаардаж байна. Тиймээс энэ жилдээ багтаан жинхэнэ хайртайгаа учир ч хуримаа хийх болно” гэж ярьжээ.
1
Миранда өнгөрсөн жилээс эхлэн Австралийн газрын тосны магнайт Жеймс Пакер гэгчтэй болзох болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ