Ослоор амиа алдагсдын тоо 40-д хүрчээ

img

Тайванийн агаарын тээврийн “Trans Aria” компанийн “ATR-72” онгоцны ослоор амиа алдагсдын тоо 40-д хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнөөдрийг хүртэл гурван зорчигчийг олоогүй байгаа юм. Аврах багийг ахалж буй Тайванийн Тээврийн сайд Яэ Куан Ших хэлэхдээ “Онгоцтой хамт осолдсон бүх зорчигчийг олсон цагт аврах ажиллагаагаа зогсоох болно” гэжээ. Тэрбээр өчигдөр амиа алдсан зорчигчдийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн тухай “Taiwan post”  сонин бичжээ.

1

Осолдсон “ATR-72” онгоцонд Хятад улсын 31, Тайванийн 11, Индонезийн 7 зорчигч зорчиж явсан юм. Өнөөдрийг хүртэл амиа алдсан хүмүүс аль улсын иргэн нь тодорхойгүй байна. Нийт 58 хүн тээвэрлэж явсан “ATR-72” онгоц энэ долоо хоногийн эхээр гүүр мөргөж, Кийлөнг мөрөнд осолдсон. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 15 зорчигчийг аварч чадсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ