Кимийн аав осол гаргажээ

img

Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер Калифорни мужаар хурд хэтрүүлэн явж байхдаа осол гаргажээ. Тэрбээр “Hummer” машинаараа цагаан өнгийн “Lexus” машиныг мөргөсөн байна. Ослын улмаас “Lexus” машины жолооч амиа алдаж, машинд байсан 7-15 насны таван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Цагдаа нар Брюс Женнер болон машинд хамт явж байсан Броди Женнерийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Цагдаагийн газраас “Брюс Женнер осол гарах үед эрүүл байсан. Хяналтын камер болон гэрчүүдийн мэдээлэл дээр үндэслэж, Брюс Женнерийг баривчилсан” гэж мэдээлжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард Брюс Женнер, Кимийн ээж Крис Женнерээс албан ёсоор салсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ