Цахим газар өмчлөлтийн бүртгэл маргааш дуусна

img

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж үргэлжилж байна. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.

1

Шинэ 5 байршил

1

Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар

Баянзүрх, Их цуурайн ам                                        178 нэгж талбар

Баянзүрх, Бага цуурайн ам                                      154 нэгж талбар

Багануур, Тариан булаг 2-р хэсэг                           6170 нэгж талбар

Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                 2479 нэгж талбар

1

Хуучин 3 байршил

1

Сонгинохайрхан, Соёондын ам                                249 нэгж талбар

Багануур, Тариан булаг 1-р хэсэг                            990 нэгж талбар

Багахангай, Бор-Үзүүр                                              192 нэгж талбар

                                                                        Нийт:    13819 нэгж талбар

1

Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 02  дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

1

Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гадаадад байгаа улсад бүртгэлд орсон эсэхийг яаж мэдээлэх вэ? өргөдлийн хариу ирэхгүй байна.
2015-02-08
gerelee:
tsahimaar gazar avah hugatsaa 2-r sariin 9-nuus hoish dahin sungagdaj tsahimaar gazar uguh bolov uu
2015-02-08