Багдадад дараалсан халдлага болжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нийслэл Багдад хотноо дараалласан халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эхний халдлага өчигдөр 13.00 цагийн орчимд болжээ. Хэт даврагчид худалдааны төвийн өмнө байрлуулсан машиныг дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр 20 хүн амиа алдаж, 11 хүн гэмтэл авсан байна. Дээрх халдлагаас цагийн дараа хэт даврагчид төв номын сангийн өмнө халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрч, 57 хүнийг шархтуулжээ.
a
Хотын удирдлагууд иргэдийг аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Тус улсын Ерөнхий сайд Хайдир аль Абади амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт этгээдүүдийг заавал шийтгэхээ амласан аж. Тэрбээр “Хэт даврагчид эх газартаа хүчирхийлэл үйлдэж, цус нэгтэй ард түмнээ устгаж байна” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ