Ерөнхий сайд Японыг зорьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзах юм байна.
ы
Энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж буй аж. Түүний айлчлал энэ сарын 11-нд өндөрлөнө.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ