Британид исламын шашинтнууд жагслаа
Их Британид амьдарч, ажилладаг исламын шашинтнууд Францын “Charlie hebdo” сэтгүүлд дахин нийтлэгдсэн их зөнч Мухаммедийн шог зургаас болж жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд ойролцоогоор 1000 гаруй иргэн оролцжээ. Тэд Лондонд байрлах Францын элчин сайдын өмнө жагсч “Бидний шашинг доромжилсон “Charlie hebdo” сонинтой хариуцлага тооц” хэмээжээ. Зарим жагсагч “Мухаммед бол миний эцэг”, “Би Мухаммедэд хайртай” гэх лоозон барьцгаасан байна.
1
Лондонгийн цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ. Жагсаалын үеэр гэмт этгээдүүд халдлага үйлдэнэ хэмээн цагдаа нарыг сүрдүүлснээс болж, Францын элчин сайдын яамны ойр орчимд буутай цагдаа нар хамгаалалтад гарч, автобус, метроны буудалд тэсрэх бодис, галт зэвсэг илрүүлэх тусгай баг ажилласан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ