Улс төрийн суулт эхэлнэ
11:00 цагт "Ноён уул"-ыг стратегийн орд нэрийн дор харийнханд найр тавин өгч, "урт нэртэй" хуульд нэмэлт өөрчлөлт оруулж харь элгийн хүмүүст хямралыг давах хөрөнгө оруулалт нэрээр өгч байгааг эсэргүүцэн "Босоо Хөх Монгол" Гал үндэстэн холбооны зүгээс Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, улс төрийн суулт хийж эхэлнэ.
g
12:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулагдсан захирлуудын сонгон шалгаруулалтанд ялагдаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн СХД-ийн 62 дугаар дунд сургуулийн захирал асан Ш.Сарантуяагийн бусармаг үйлдлүүдийг эсэргүүцэж, тус сургуулийн багш нарын төлөөлөл шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно.
d
14:00 цагт International Epilesy Day /Уналт таталтын өдөр/ эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт Монгол-Японы Төвийн хурлын зааланд болно.
g
16:00 цагт зураач М.Ганбат, сийлбэрч М.Мөнхбат нарын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт МУЭ хорооны "Best Art" танхимд болно. үзэсгэлэнд зураач М.Ганбат Сэргэн мандахыг бэлгэдсэн дугуй хээ бүхий Өлзийт найман тахил, Хүчит хос цагаан арслан бүтээлээрээ М.Мөнхбат нь бурхан багшийн хөрөг сийлбэр, буян хишгийг хадгалан арвижуулагч сийлбэртэй бурханы гүнгэрваануудаараа оролцоно.
g
“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Биоаюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт Баянголын хажуу талын Корпорате зочид буудалд эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ