Хэрэгтний унаж зугтсан машиныг олжээ
Энэ сарын 6-нд өглөөний 04.00-05.00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М мэсний шархтай олдсон байна. Гэмт этгээд жолоочийг онц хэрцгийгээр хөнөөж, мөнгө, эд зүйлсийг нь дээрэмдэн, машиныг нь унаж зугтаасан хэрэг гарсан юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийн албан хаагчид гэмт этгээдийн унаж зугтаасан УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг олоод буй аж. Харин хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ