Х.Болдбаатар 18 удаа Солонгос явж казино тоглосон

img

Х.Болдбаатар дарга 2014 онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон

b

2008 оны УИХ-ын сонгуулиас хойш Улаанбаатар хот гэлтгvй хөдөө орон нутагт намаараа талцаж, аймаг, сум, дvvргийн удирдлагууд хоёр гурав хуваагдан тэмцэлдсэний балгаар төсвөө хугацаандаа баталж чаддаггvй, засаглалын хямрал нvvрлэж, тухайн нутгийн ард иргэд хамгийн ихээр хохирдог хачирхалтай синдром хаа сайгvй vргэлжилсээр байна. Улаанбаатарын харьяаны Налайх дvvргийн Засаг дарга Х.Болдбаатартай холбоотой шуугиан сvvлийн хоёр сар хvчээ авч одоогоор оргил vедээ орчихоод байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрөөр Налайхыг зорьж нэгдvгээр хорооны Баянзvрхийн наймдугаар гудамжны заасан хаягаар очвол дvvргийн ИТХ-ын дарга А.Ганболд тосч уулзан vvсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг хийсэн юм.

f

-За сайхан өвөлжиж байна уу?

-За даа хэрvvл, тэмцэл ихтэй зутруухан л өвөлжиж байна даа.

fg

-Та сая энэ хавийн хогийг ачуулж байсан юм аа даа?

-Өө тийм. Энэ хойд гудамжинд хvн бvл муутай нэг айл хогон дээрээ муу усаа асгаад барьцалдаад хөлдчихсөн, ачиж чадахгvй байна гэнэ. Очиж жолоочтой нь элбээд ховхолж өгч ачилцах санаатай, зав муутай л байна.

f

-Та хэзээ­нээс На­лайх дvvр­гийн ИХТ-ын даргаар ажиллаж байгаа вэ?

-Би энэ ажлыг 2012 оны 12 дугаар сарын 5-нд хvлээж авсан. Өмнө нь Налайхын уурхайд 30 гаруй жил ажилласан жирийн нэгэн инженер 2012 оны сонгуулиар Налайхад анх удаа АН ялалт байгуулахад Х.Болдбаатар Засаг дарга болж, би ИТХ-ын дарга болсон ухаантай. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын ЗДТГ, НИТХ-ын зvгээс Налайх дvvргийн ирээдvй, ард иргэдийн амжиргааг сайжруулах чиглэлээр маш чухал тогтоол шийдвэрvvд гарч, эрчимтэй ажиллаж байгаа боловч сvvлийн vед манай Засаг дарга Х.Болдбаатар гэдэг хувь хvний хариуцлагагvй, сахилга батгvй vйл ажиллагаанаас болоод дvvргийн ажил гацаанд орж, төсөвт байгууллагын албан хаагчид цалингаа хоёр сар хаалгачихаад өр, зээл нь хэцvvдээд сууцгааж байна.

g

-Асуудал юунаас эхлэв. Та жаахан дэс дараа­тай тайл­барлахгvй юу?

-Засаг дарга Х.Болдбаатар бид хоёр АН-ын гишvvд гэдгийг хэлсэн. Налайх дvvргийн ИТХ-ын 25 төлөөлөгчийн 12 нь АН, 13 нь МАН, МАХН зэрэг бусад намын төлөөлөл байгаа. Бид өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд хуралдаж 56 хувийн ирцтэйгээр дvvргийнхээ 2015 оны төсвийг баталсан юм. Тэгсэн чинь Засаг дарга Х.Болдбаатар өөртэйгөө ашиг сонирхол, авдаг, өгдгөөрөө нэгдсэн Оч.Ганболд, Ч.Одонхvv, Ш.Хаанаа, Т.Чулуунгэрэл, Өсөхбаяр зэрэг АН-ын гишvvдийг турхираад ИТХ-ын 11 дvгээр хуралдааны шийдвэрийг хvчингvй гээд дайрчихсан. Vндсэндээ тэр өдрөөс хойш Налайх дvvргийн удирдлага хоёр тийшээ харж, ажил урагшаа явсангvй, төсөвт байгууллагуудын 500 гаруй хvний цалинг НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн захирагч Э.Бат-Vvл нарын тушаалаар “тvр горим”-д оруулан хааснаар өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр бvтэн хоёр сар цалинжиж байна. Бид бvгдээрээ банкны зээлтэй учир эхнээсээ “Найдваргvй харилцагч” гэдэг хар дансанд орж эхэллээ. Би л гэхэд 580 мянган төгрөгийн цалингийн зээлтэй учир хvvхдvvдээрээ төлvvлээд сууж байна.

g

-Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл яагаад Налайхын төсөвт байгууллагын ажилтнуудын цалинг “тvр горим”-д оруулан зогсоочихоод байгаа хэрэг вэ?

-Ерөөсөө л Налайх дvvргийн Засаг дарга Х.Болдбаатарын зvй бус vйлдэлтэй холбоотой. Энэ хvний талаар сvvлийн гурваас дөрвөн сарын турш дvvргийн иргэдээс өдөр бvр гомдол, санал ирсэн. Уг нь надтай л адилхан амьжиргаатай байсан энэ хvн хоёрхон жилийн дотор гурваас дөрвөн байртай болж, өнөөдөр цоо шинэ Ланд-200 маркийн машин унаад давхиж явна. Жирийн сувилагч байсан эхнэр нь “Сузики витара”, хvv, хvргэн нь бvгд шинэ машин авч унацгаасан. 2013-2014 онд Болдбаатар гадаадад 38 удаа явсны ихэнх нь Солонгост очиж казино тоглосон баримт нь байна. Сvvлийн жил гаруйхны хугацаанд газрын наймааг жинхэнэ утгаар нь цэцэглvvлж, тендерийн будлианд удаа дараа хутгалдсныг Налайхын иргэд дуу нэгтэй шvvмжилсээр байгаа тул дvvргийн ИТХ-ын ХI хурлын шийдвэрээр vvрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл тамгаа аваад алга болчихсон.

g

-Та хоёр хоёулаа АН-ын гишvvд байж яагаад хамтарч ажиллаж чаддаггvй юм бэ. Эсвэл ямар нэгэн тооцоо байдаг юм уу?

-Би буриад хvн. Ямар нэгэн булхайтай, хулгай, луйврын шинжтэй зvйлтэй эвлэрч чаддаггvй гэх юм уу даа. Арай ахмад хvний хувьд “Болдбаатар аа чиний энэ хууль бус юмнууд чинь хэтэрч байна, битгий архи уугаад бай, ажилдаа хариуцлагатай ханд, байн байн Солонгос яваад байгаа чинь ямар мөнгөөр, ямар учиртай яваад байгаа юм” гэж аргадах, зэмлэх хослуулан наснаасаа олон хэлсэн. Миний vгийг тоож сонсох нь байтугай сvvлийн vед “Хоолонд чинь хор хийж ална, араас хутгалдаг Ганболдыг боож ална” гэж байнга дарамтлах болсон. Vнэндээ Монголын хууль, шvvх энэ хvнийг дийлдэггvй юм шиг байна. Одоо хөлөө гэмтээчихээд ажил дээгvvрээ харагдахаа ч больсон. Харагдахаараа архи уучихсан л байдаг. Өнөөдөр дvvргийн ажил яг зогсчихоод байна.

g

-Та тvрvvн Засаг дарга Х.Болдбаатар газрын наймаа хийгээд байна гэсэн. Баталгаа бий юу?

-Байлгvй яах вэ. Налайхын жирийн иргэдэд 0.7 га байтугай 0.5 га газар олдохгvй байхад Х.Болдбаатарыг тойрон хvрээлж, архиар дайлж цайлж, хээл хахуулийн журмаар асуудлаа шийдvvлсэн хvмvvс гурав, дөрвөн айлын газрыг нийлvvлсэн юм шиг том газруудыг олноор нь хашаад авчихсан. Хууль бусаар газар авсан иргэдийн дунд хятад хvн ч байгаа. Өнөөдөр Налайхад vйл ажиллагаа явуулж байгаа тоосгоны 16 vйлдвэрийн 11 нь хятад эзэнтэй. Засаг даргын газрын хууль бус наймааны талаар иргэдээс ирvvлсэн санал, гомдол хангалттай бий.

h

-Өнөөдөр Налайхын ямар байгууллагууд цалингаа авч чадахгvй байгаа юм бол?

-Налайхын ИТХ дахь АН-ын 11 гишvvний турхиралтаар 2015 оны төсвөө баталж чадаагvй нэрээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл “тvр горим” баталсан тухай албан бичиг өнгөрсөн пvрэв гараг буюу хоёрдугаар сарын 5-нд ирсэн. Энэ дагуу ТVК, Ахмадын хороо, Чандмань Налайх, Цэцэрлэгжvvлэлтийн алба зэрэг туйлын бага цалинтай, арай гэж амьдралаа авч яваа, банкны зээлийн өртэй 500 гаруй хvн сард 192 мянган төгрөгийн цалингаар амьдарч байна. Хэдийгээр би АН-аас Налайхын ИТХ-ын даргаар томилогдсон ч сvvлийн vед “Би намын хvн биш, Налайхын хvн” гэж Засаг дарга Х.Болдбаатар болон тvvнийг тойрон хvрээлэгч ИТХ дахь АН-ын 11 төлөөлөгчтэй vзэлцэж явна. Дvvргийн ИТХ-ын олонх буюу 14 төлөөлөгч нь Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулахаар санал өгч баталгаажуулчихаад байхад хууль бус Засаг даргыг хамгаалдаг 10-20 журам байдаг юм байна. Өнөөдөр бид ингээд хvчин мөхөсдөж, Налайх дvvрэг авлигач, ажил дээрээ архиддаг, газрын хууль бус наймаагаар хоёрхон жилийн дотор хагартлаа баяжсан Засаг даргатай л сууцгааж байна.

b

-Налайх дvvрэг ажилгvй иргэн олонтой, амжиргааны тvвшин доогуур байхад Засаг дарга, ИТХ хоёр нь хоёр тийшээ хараад суучихаар иргэдийнх нь амьдрал улам л дордож байгаа даа?

-Тэгэлгvй яах вэ. 2012 оны НVБ-ын судалгаагаар Налайх дvvрэг ядуурлын тvвшингээр 46.6 хувьтай гарсан нь Монгол Улсад толгой цохиж байгаа тааруухан vзvvлэлт л дээ. Налайхын иргэдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн тулгамдаж байгаа асуудлууд нь хогноос нь салгах, жилд 500 гаруй хvн уруулж байгаа золбин нохдын асуудлыг цэгцлэх, гэр хорооллын гэрэлтvvлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эргэлт гаргаач гэсэн дөрөв тавхан асуудлыг шийдэж чадахгvй л сууцгааж байна. Уурхайн 100 жилийг аятайхан тэмдэглэх, цаашлаад Налайхын 35 мянга гаруй иргэдийг яс vндэс, шашин шvтлэг ялгалгvй ажилтай, орлоготой болгочих юмсан гэж өдрийн бодол, шөнийн зvvд болж явахад хажууд нь ийм л нэг яаж ч болохгvй Засаг даргатай болчихоод учраа олохгvй сууж байна. Одоогоор Засаг дарга Х.Болдбаатар болон тойрон хvрээлэгчдийнх нь асуудлыг АТГ шалгаж эхэлсэн дуулдсан. Бушуухан нэг тийш болгохгvй бол Налайхын амьдрал улам л муудах шинжтэй болчихлоо. Өнгөрсөн онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон Засаг дарга Х.Болдбаатарын дураараа дургилт vнэхээр дэндлээ.

g

-Та Засаг даргатайгаа нийлж газрын наймаа хийгээд хоёр гурван байртай болчихгvй яагаад өнөөдөр ингээд гэр хороололд нvvрс vнэртvvлээд сууж байгаа юм бэ?

-Ах нь гурван хvvхэдтэй. Насаараа уурхайд нvvрсний тоосон дунд амьдарсан хvн. Бага охин Солонгост, том нь хотод, дундах нь Налайхдаа гар утас засаад бид хоёрт дэм болоод амьдарч байна. Би насаараа улсдаа vнэнчээр хөдөлмөрлөж яваа жирийн л нэгэн. Яагаад ч хулгай, луйвар хийж чадахгvй. Өнөөдөр энэ хавийнхаа айлуудыг хогноос нь салгачих санаатай. Товчхондоо ийм шив дээ.

fg

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
songoltoo zuv hiij bai, uursidin songoson humuus shu de, hohin
2015-02-09
бхшжшл:
нүгэл нүдээ олноо гэж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй тэр өмөөрөөд байгаа батүүлтэй хамт үүл новш тэлмэнгийн газар үнэгүй авсандаа л тэгээд бантаад хайцаалаад блаа
2015-02-09
zochin:
nalaih duureg unheer ajilsag hudulmurch humuusiin nutag baisan.odoo ch ter humuusiin ur huuhed amidarch bgaa bh.nalaih usun deeshleh boltugai.
2015-02-09
oogoo:
2 авгайгаа далгануулаад л явж байна биз та засаг хийж барахгүйшдээ наад ажлыг чинь хэн дуртайн хийдэггүй юм хулгайчаа бүдүүн гэдэс нь задартугай
2015-02-09
бибид:
сайн байна,ийм шударга хїмїїс олон байгаасай.їнэхээр тэр засаг дарга чинь сїрдїїлээд байгаа бол битгий ай.харин наатах чинь бид мэтийн шударга олон иргэдээс айх ёстой.наатахыг чинь харж л байя.битгий ай тэмц.бид тантай хамт шїї.шаардлагатай бол хэлээрэй
2015-02-09
иргэн:
хуулийн хариуцлага тооцох шаардлагатай шүү
2015-02-09
зочин:
зовж олоогүй сул орж ирсэн мөнгийг казиноддог нөхөр байна даа. энэ засаг болдбаатар
2015-02-09
иргэн:
төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй болжээ.
2015-02-09
chuka:
суудалаа тавиад зайлаачээ мөнгөө авмаар бна
2015-02-09
иргэн:
энэ бол ан-ын өнөөгийн үнэн дүр төрх. ийм юмнуудаар төрийг дүүргэж байна шүүдээ
2015-02-09
зочин :
засаг дарга нь солонгос байнга явж казиногоос хожилтой ирж олон байр авч эхнэр хуухэд оорсддоо унаа байртай болсон одной тоглогч байна даа засаг дарга хийлгэхгуй энэ тоглоом оор нь явуулбал эдицн засаг муудаж бацхад овоо хэдэн доллар дохуулээд дэм болох анын гацгуй гишуун бишуу
2015-02-09
налайхын иргэн:
наадах чинь шорон гянданг ч тоохгүй л дээ налайхынхан ярихдаа наадах чинь өмнө нь сууж байсан юм гэсэн
2015-02-09
налайхын иргэн:
би лав энэ хүний налайхад хийсэн ажил байтугай налайхын засаг дарга ямар хүн байдгыг мэддэггүй байсан. сүүлийн үед л энэ нэг юм байдаг юм байна гэж мэдэж байгаа. энэ атг хаашаа хараад юу хийгээд байгаа юм бэ
2015-02-09
монголхүү:
олон хүн намын нэрээр баяжижи байна. яаж ийгээд л ан болон ман-ын гишүүн болчихвол төрийн албан хаагч болж сайхан амьдрах нөхцөл бүрдэж байна. өндөр боловсрол мэргэжил ч хэрэгггүй. зүгээр л намынхаа төлөө зүтгэсэн дүр исгээд л дарга нартаа тал засаад л идэвхитэй царай гаргаад л явж байхад. та дутагдах гачигдах юмгүй амьдарна. ийм л цаг үе ирчихээд байна. манан байгаа цагт танд өөр сонголт байхгүй. монголд шудрага юм алга. ийм баян орны ард түмнийг ийм ядуу амьдруулж чадаж байгаа үе үеийн ерөнхийлөгч, засгийн тэргүүн гишүүд /ман, ан/ гайхалтай чадвартай хүмүүс юм
2015-02-09
ганчанга:
ан-ын үнэн нүүр царай ийм л юм.ийм хүмүүсийг сонгож байдаг иргэд өөрсдөө буруутай
2015-02-09
jilo:
iim archaagui nohduudiig bushuuhan shorondon yvuulaach......yaj get buleeree hunii nuur harj yvj chadaj bnaaa.gutamshig.
2015-02-09
зочин:
ан-аас дандаа хулгайч нар сонгогдчихсон юм байна л даа. одоо тэд нар 2016 онд дахиж гарахгүйгээ мэдээд ханатлаа идэхийг л хүснэ. дандаа өлсгөлөн байсан хүнийг хоолонд оруулахаар нүд нь гялалзаад ханаж цадахаа мэдэхгүй иддэг дээ, яг тэрүүн шиг л юм болж байгаа юм байна. ийм хүмүүсийг хаацайлж хамгаалаад байгаа батүүл даргыг ан-ын гишүүний хувьд би үнэхээр гайхаж байна. манай намынхан идэж чадвал идэг гэж боддог юм болов уу.
2015-02-09
монгол:
хөөе энэ чинь ман-ханы бичдэг нэг суваг биздээ, наад бичээд байгаа чинь ан-с урвасан нөхөр дөө, үзэл бодолдоо үнэнч бай, энэ засаг даргыг танихын хувьд ийм зүйл хйиж яваа гэдэгт итгэхгүй байна, үнэхээр хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа бол үнэн нь гарах биз, бид шүүгээд яахав хүмүүс минь.
2015-02-09
irgen:
baih bairand l bailgahgui hurugduud suidelsen baina humuusiig chiregduulen hohirooson baina
2015-02-09
далдуур маш их:
далдуур маш их газар наймаалсан байна засаг даргыг солих хэрэгтэй
2015-02-09
далдуур маш их:
далдуур маш их газар наймаалсан байна засаг даргыг солих хэрэгтэй
2015-02-09
баллан:
батуул хамгаалсан уг хэлээд байналээ энэ болдбаатар цагаан даа гарсан байна атг сайн шалгах хэрэгтэй
2015-02-09
баллан:
батуул хамгаалсан уг хэлээд байналээ энэ болдбаатар цагаан даа гарсан байна атг сайн шалгах хэрэгтэй
2015-02-09
irgen:
ardchilsan nam er ni tarval taarna dandaaa butehgui humuus bhiimaa yaana uls ballaad duuuuslaaaaa
2015-02-09
зочин:
налайх хэзээнээсээ өвөр түрүүтэйгээ ноцолдож, оршин суугчидаа доомжилж,гадныхан гэж ад үздэг болихдуу улсууд.ийм байдлаар монголын анхны шилнийхээ үйлдвэрийг үгүй болгож,хүнсний комбинатынхаа суурийг устган,гадны тусламж ирэхээр өглөг ирсэн мэт бага багаар тараагаад халаасаа сэгсрээд би ард түмнээ харж үзлээ гэдэг дов тойрсон уламжлалтай. цөөхүүлээ байж нэгдэж чаддаггүй,тэгээд нэгийгээ муулж байгааг нь хардаа??
2015-02-09
irgen:
iim ilt luivar hiij bayjij baigaa nuhriig avaad hayj chadahgui bol yaj uls oron mini hujih ve dee! chini setgeleesee ajillaj bgaa humuusee shagnaj chadahgui, bylduuch uvaigui nuhdiig uramshuulah neriidleer ulam davruuldag sistemiig halah ymsan. tsuuhun mongolchuud bie bienee demjeed unench shudraga baival hurdan hujinduu. novsh gej
2015-02-09
irgen:
iim ilt luivar hiij bayjij baigaa nuhriig avaad hayj chadahgui bol yaj uls oron mini hujih ve dee! chini setgeleesee ajillaj bgaa humuusee shagnaj chadahgui, bylduuch uvaigui nuhdiig uramshuulah neriidleer ulam davruuldag sistemiig halah ymsan. tsuuhun mongolchuud bie bienee demjeed unench shudraga baival hurdan hujinduu. novsh gej
2015-02-09
irgen:
iim ilt luivar hiij bayjij baigaa nuhriig avaad hayj chadahgui bol yaj uls oron mini hujih ve dee! chini setgeleesee ajillaj bgaa humuusee shagnaj chadahgui, bylduuch uvaigui nuhdiig uramshuulah neriidleer ulam davruuldag sistemiig halah ymsan. tsuuhun mongolchuud bie bienee demjeed unench shudraga baival hurdan hujinduu. novsh gej
2015-02-09
zochin:
darvaan har
2015-02-09
asdfa:
ан-ын байж байгаа байдал бол энэ. арчаагүй новшнууд.
2015-02-09
yag unen:
nalaih minii ch nutag. boldbaatar gedegiig tanihgui ter odonhuu gej neg ulaan tsaim ashig sonirholtoi hun bdag ug n aav n sain hun bsan . ed nar nalaihiig hugjuulj haragdaarai basay za
2015-02-09
zochin:
unendee ter nuhur nalaikhiin tuluu yu ch hiigeegui. hyatuudtai ikh l naizaldag hunur. nileed gazariig hujaanuud ad ugsun gej humuus yarih yum bilee. oligtoihon zasag darga olddoggui l yum baikhdaa
2015-02-09
zochin :
xetsvvxen vmdaa nalaix sots niigmiin ved vmar goe xvmvvs bujignasan xot bailaa daa deer veiin amidral dendvv saixan bjde
2015-02-09