“Аль Жазира”-гийн сэтгүүлчид суллагдана

img

Египетийн Дээд шүүх 2013 оны оны зургаадугаар сарын 22-нд “Аль Жазира” агентлагийн сэтгүүлчид болох Петер Гресте, Мухаммед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мухаммедийг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэднийг экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжсэн нийтлэл, мэдээ бичсэн хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн долоо эхээр долоон жилийн хорих ял авсан сэтгүүлч Петер Грестед өршөөл үзүүлж, ялыг нь хүчингүй болгосон билээ. Тэрбээр 400 өдрийн дараа эрх чөлөөтэй болсон юм. “Мухаммед Фамми, Абдулла Барер Мухаммед нар тун удахгүй суллагдахаар болсон” гэж тэдний өмгөөлөгч Амаль Клуни мэдэгджээ. Египетийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар сэтгүүлчид энэ сарын 12-нд суллагдах магадлалтай гэж “AFP” агентлагт  мэдээлжээ.

1

Ирэх сарын 1-нээс эхлэн Петер Гресте “Египетийн шоронд хоригдсон сэтгүүл зүй” гэх баримтат киногоо гаргахаар болсон байна. “Энэхүү баримт киногоор дамжуулан Египетэд сэтгүүл зүй хэрхэн зөрчигдөж буйг харуулах болно” хэмээн твиттертээ жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголд л ийм нүд хэрэгтэй байна:
сайд нар аа, нөгөө гишүүд ээ... хүн төрөлхтөн улс орнууд нүдээр хараад буруу зөвийг шүүх ийм диктатуртай байдаг аж... гэхдээ энд асуудал зөв бурууг хэлэх гэсэнгүй
2015-02-09