Р.Бурмааг “Хоршооллын одон”-оор шагнажээ

img

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, малчид, газар тариалангийн салбарын жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршооллын хөдөлгөөнд хамруулан тэдний орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах ёстой юм. Энэ зорилтын хүрээнд ч хоёр байгууллага УИХ-ын 2009 оны 64 тоот тогтоолын дагуу төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, “Монгол мал” хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хамтран хэрэгжүүлэх, ХАА-н хоршоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, биржийн арилжаанд хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төр засгийн бодлогыг сурталчлах, хоршоодод зориулж сургалт зохион байгуулах, тэдний үйл ажиллагаанд үнэлгээ хийж зөвлөмж өгөх, малчдын бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг сайжруулах зэрэг ажлыг хамтарч гүйцэтгэх юм.

х Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмааг Үндэсний холбооны дээд шагнал “Хоршооллын одон”-оор шагнажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
шагналыг юм хийсэн хүнд өгдөг болохоос салбарын сайдыг зусрдахад өгдөг эд биш байх. та нар алтан гадас мөнгөөр авсантайгаа адил сэтгэх юм даа.
2015-02-10
degi:
mongol turiin bas negen ichgvvr ene baina daa eeo eo eo.
2015-02-09
начин:
хорь хоноод л хоршоологч болдог юм байна. хорин жил зүтгээд хоршшоннос хусуулдаг юм байна. сумъяабазар хүртэл бялдууч болохоор чинь ажил яаж урагшлах билээ дээ. аварга минь сайн л бодоорой доо. таныг их хурлын гишүүнээр чинь хүндлэхгүй ээ. аваргаар чинь хүндлэнэ. хүн биш болов доо:
2015-02-09
ансар:
энэ юу болоод байнаа юм хийгээгуй хумуусээ урьд чилж шагнадаг болсон юм уу ичиж ухэх нээ
2015-02-09
заза:
хийгээгуй ажилд нь
2015-02-09
зочин:
хөөрхий д өө яана даа хэлэх үг олдохоо болив
2015-02-09
zochin:
tolgoi shiireeree yag tokhirokh yum aa
2015-02-09
зочин:
юун бялдууч амьтан бэ
2015-02-09