6300 хүнд нэг цэгийн үйлчилгээг үзүүлжээ
Өнгөрсөн баасан, бямба гаригт “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг Монголын хөрөнгийн биржид зохион байгуулж, нийт 6300 хүнд нэг цэгийн үйлчилгээг үзүүллээ. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлаарх мэдээлэл өгч, ягаан цэнхэр тасалбартай холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж, хөрөнгө оруулалтын зөвлөгөөг өгч үнэт цаасны зах зээлтэй холбоотой иргэдийн сонирхсон бүх асуулт, санал хүсэлтэд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хариулт өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ