Судалгааны ажилтныг хөнөөсөн гэх этгээдийг шүүнэ
Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн Б гэгчид холбогдох хэргийг өнөөдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд хэлэлцэнэ.
б
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
ы
Гэмт этгээд нь сэтгэцийн өвчтэй гэгдэж байсан ч СЭМҮТ-д хэвтүүлэн шинжилгээ хийлгэснээр сэжигтэн хэрэг хүлээх чадвартай гэх хариу гарсан.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ