Хэт даврагчдад өгч буй цохилтоо үргэлжлүүлнэ

img

Йордан улс Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хуаран руу өнгөрсөн амралтын өдөр 56 удаа агаараас цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ тухай Йорданы Батлан хамгаалахын сайд Мансоур аль Жабоур мэдэгдсэн байна. Тэрбээр “Иракт өгч буй цохилтоо Йордон үргэлжлүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Агаарын дайралтын үеэр хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм. Нисгэгчид хэт даврагчдын гол хуаран болон зэвсгийн агуулахыг устгахаар зорьж буй.

1

Хэт даврагчид Йорданы нисгэгч Муаз аль Касабехийг амьдаар нь шатааж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсны дараа тус улсын эзэн хаан II Абдуллах Иракт цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. Йорданы 30 гаруй сөнөөгч онгоц өнгөрсөн баасан гаригаас эхэлж цохилт өгч эхэлсэн юм. Энэ хугацаанд хэт даврагчдын зэвсгийн таван агуулахыг устгажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ