Словак үнээний фермийн нээлт болов

img

Экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  “Чингис” бондын хөрөнгөөс 888 төслийг шалгаруулан санхүүжүүлж буй. Энэ хөтөлбөрт шалгарсан компаниудийн нэг болох “Сүү” ХК, Макс Агро группийн Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийн нээлт өнгөрөгч бямба гаригт боллоо.

a

ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын хэмжээнд том жижиг нийлээд 1500 гаруй ферм ажиллаж байгаа. Том хэмжээнийх нь цөөхөн байгаа. Чингис бондоос санхүүжүүлж, хэд хэдэн ийм том фермийг төслийг дэмжсэн. Нийт санхүүжилтийнхаа 3/1 ийг Чингис бондоос авсан сүүний фермүүд ар араасаа нээлтээ хийнэ гэж байна. Сүү бол стратегийн хүнс тул дотооддоо аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Энэ  утгаараа хуурай сүү оруулж ирэхийг багасгах, дотооддоо100 хувь сүүгээр хангах бодлогыг баримтлах ёстой”.

a

УИХ-ын дарга З.Энхболд: “Чингис бондын хөрөнгөнөөс 27 фермерийг санхүүжүүлэхээр төсөвлөсөн. Одоогийн байдлаар долоо дахь үйлдвэр нь нээлтээ хийж байна. Хэдхэн хоногийн өмнө “Мон-Сүү” ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орсон. Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулган дээр Чингис бондын хөрөнгөөр юу хийж байна гэдгийг гишүүд асуусан тул би зориуд энэ  фермерийн аж ахуйг үзэх гэж ирсэн. Удахгүй гаднаас сүү импортоор авдагаа болино. Хүнсний аюулгүй байдал талаасаа ч,  импортыг орлох талаасасаа зөв ажил. Үр дүнг нь та бид харж байна. Орчин үеийн стандартаар нэг үнээнээс өдөртөө 30 литр сүү авдаг ферм байгуулсан байна. Чингис бондыг үйлдвэрлэгчдэд өгсний зорилго нь бага хүүтэй зээлээр дотооддын үйлдвэрлэлээ сэргээх зорилготой байсан. Одоо анхны үйлдвэрүүд босч байна. Цаашид эдийгн засгийн өсөлтүүд ч мэдрэгдэнэ. Тиймээс уг зээлийг замд биш үйлдвэрт хөрөнгө оруулна".

a

Тус ферм нь Сэлэнгэ аймгийн Мандал  сум дахь  Бороогийн голд байрладаг юм байна.  Төлийн хүрээнд нийт 1200 үнээтай ферм болох ба эхний ээлжид Словак улсын сүүний чиглэлийн 300 үнээтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Словакын сүүний чиглэлийн үнээ өдөртөө 7 орчим тн сүү нийлүүлж эхэлсэн тул  “Сүү” ХК өнгөрөгч долоо хоногоос шингэн сүүнийхээ үнийг 250 төгрөгөөр бууруулж худалдаанд гаргах болсон гэнэ. Фермийн шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ, Беларусь, Герман, Хятад зэрэг орнуудаас авчирсан гэнэ. Тус компани өөрийн гэсэн саалийн ферм байгаагүй бөгөөд гэрээгээр сүү нийлүүлдэг жижиг фермерүүд, аж ахуйн нэгж, малчидтай хамтран ажиллаж иржээ. Хойшид дулааны улиралд малчид болоод фермүүдийн сүү үйлдвэрлэл нэмэгдэх үеэр саалийн фермийн сүүгээ бяслаг хийхэд ашиглах аж.

й

Харин өвлийн улиралд фермийнхээ сүүг үйлдвэрт нийлүүлэх юм байна. Сүүг хэрэглэгчийн ширээнд хүртэл нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нийлүүлэх нь гол зорилго. Тиймээс сүү үнээний дэлэнгээс саалтуураар саагдаад, цэвэр ган турбаагаар дамжаад, хөргөлтийн төхөөрөмжид хадгалагдана. Тэгээд зориулалтын сүүний машинаар тээвэрлэгдэн үйлдвэрт ирээд боловсруулагдан, хэрэглэгчдэд хүрнэ. Хэрэглэгчдийн гарт ирэх хүртлээ сүү боловсруулалт технологийн дагуу тоног төхөөрөмжөөр дамжигдан боловсруулагдаж, савлагдах бөгөөд уг сүү хоёр өдрийн дотор хэрэглэгчдэд хүрэх ёстой.  Тиймээс бид үйлдвэрлэлээ ингэж явуулснаар хангамжийн төдийгүй хүнсний аюулгүй байдлыг давхар хангана хэмээн “Сүү”ХК-нйи зүгээс танилцуулсан юм.

й

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

насаа:
үнээ авмаар бн ямар үнэтэй вэ
2016-03-09
ub hun:
maks ganbaa saihan shouchin teneg gardaa
2015-02-10
zochin:
suu kompani hudlaa reklam hiij bondnii mongonoos ovoo tsohij dee. tsaanaa huurai suu nairuulaad l baij baigaa.
2015-02-09
зочин:
зээлийг энэ мэтчилэн мөнгө үржүүлэх ажилд зарцуулах нь зөв юм????
2015-02-09
irgen:
ene bugd ugni jinhen utgaaraa ter cots ued chini bsiimaa huvisgal geed bugdiig ni ustgaad odoo hiij ehleh gej bgaa yum
2015-02-09
mngggg:
ene yneenyyd yasan yadruu kharagdaj bnaa... tavisan tejeel mejeel ni yu ve? chingis bondoos khediig avch ugaaj bgaagaa bichvel yasiin? ene yanzaaraa ene kheden ykher amid yldvel ikh yum, yun syy ogokh!!! tejeel , dulaan bairan deeree goroivol iim yneenyyd amarkhan godroitono doo???!!er ni syynii uildver yagad max iinkh bolchikhson yum be???yamar duudlaga khudaldaagaar khedeer avsiin????? kheleed ogooch aldart khulgaich naraa???
2015-02-09
bayrhurgey:
yamar saihan medee ve. slovak uneenuudee saihan nutagshuulaad avbal boloh n ter. suu xk bolon max groupiin hamt olond ajliin ondor amjilt haluun bayriig hurgey!
2015-02-09
irgen:
sain baina saihan baina. gadnaas avdag buh heregleegee dotoodoosoo hangadag bolchihvol undesnii ayulgui baidald nen tustai. benzinee l dotooddoo uildverlehsen. neg l huchlehgui baina daa lagaanuud. neftiin heden oligarhuud mon hoish ni changaaj baina daa. neg l odor unend guitsegdene dee.
2015-02-09
zocnin :
mash sain yr dyntei ajil gej yyniig helne bayar hyrgey .
2015-02-09