Боксчид тэргүүлжээ
Унгарын Дебрецен хотноо Иштван Бочкаин нэрэмжит боксын Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилт дүүрэн оролцлоо. 59 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээний 48 кг-ын жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол 52 кг-ын жинд тулалдсан спортын мастер А.Нурлан хүрэл медалийн тавцанд зогссон.
б
Мөн 56 кг-ын жинд ОУХМ Э.Идэрхүү, 64 кг жингийн ангилалд ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар аваргаллаа. Харин 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр хүрэл медалийн тавцанд зогсчээ.Ийнхүү манай улсын шигшээ багийн тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болж, багийн дүнгээр тэргүүлэн, тэмцээнд оролцсон 20 орныг хошуучиллаа. Мөн тус тэмцээний шилдэгийн шилдэг тамирчнаар ОУХМ Э.Идэрхүү шалгарсан байна.
ө
Монгол Улсыг төлөөлөн 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай нар тулалдана. Мөн 64кг-д Б.Чинзориг, 69 кг-ын жинд Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр нар тулалдсан юм.
ө
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ