"Алтай констракшн"-ын үйл ажиллагааг түр зогсоожээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй "Саруул хотхон"-ы есөн давхраас хүн унаж нас барсан осол өнгөрөгч ням гаригт /II.8/ гарчээ. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Алтай констракшн" компани ажиллаж байсан байна.

б

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Тус барилгын Б4 блокын нэгдүгээр орцонд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:50 цагт осол гарчээ. Лифний хонгилд өргүүр ажиллууж, есөн давхар руу тоосго зөөж явах үед өргүүрийн ган трос тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан 36 настай эрэгтэй Б осолдож нас барсан байсан. “Алтай Констракшн” ХХК нь Барилгын тухай хуулийн 14.1-ийг зөрчин тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан" гэлээ.

ө

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин ажиллаж байсан учраас НМХГ-аас "Алтай констракшн" компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
asuudliig ni kurdan shiidej barilgiin ajliig tsaashid urgejluulehgui um bol bair abah gej mungu tulsun jiriin irged kokirno
2015-02-09
irgen:
ih l channargui barigdaj bgaa barilga hargdaad bgaam daa.
2015-02-09