С.Баярцогтыг огцруулах саналд хариу өгсөн мэдэгдэл

img

УИХ-ын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлтийг өргөн бариад байгаа билээ. Тэгвэл уг саналтай холбогдуулан ЗГХЭГ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

а

Мэдэгдэл

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас огцруулах санал гаргасантай холбогдуулан энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

а

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчлан тунхагласан бөгөөд хууль тогтоогч, Улсын Их Хурлын гишүүн нь аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тухайн асуудлын үнэн, бодитой байдлыг сайтар нягтлан үзэж, туйлын нухацтай хандаж байх шаардлагатай билээ.

с

Гэтэл нэр бүхий гишүүдийн гаргасан огцруулах үндэслэлд “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум, 500 сая төгрөгийг шилжүүлсэн байна” гэсэн нь бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байх бөгөөд үүнийг Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус, явуургүй арга гэж үзэж байна.

с

Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг [1] Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 9/445 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн тус Байнгын хороонд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн болно.

с

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлээр Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын үндсэн хүрээг тодорхойлдог бөгөөд уг зүйлийн 5 дахь хэсгийн 2-т “Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал”-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариуцахаар хуульчилсан тул Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Байнгын хорооны дээр дурдсан албан бичгийн хариуг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/138 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

м

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан “Эрдэнэс оюу толгой” 17500.0 сая төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө бөгөөд энэхүү зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулах асуудлыг “Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.

с

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтоосон Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах үндсэн ажлын хүрээнд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны албан бичигт хариу хүргүүлэх нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бүрийн хуулийн дагуу хариуцан гүйцэтгэдэг үндсэн ажил, үүрэг болно.

х

Төрт ёсны уламжлал, төрийн институт хоорондын бичиг хэргийн харилцааны талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй байх учиртай, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс ийнхүү асуудалд туйлын хариуцлагагүй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа явдалд гүнээ харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

elis:
эх оронч сэтгэл гаргаад уих олон гишүүд огцрох хэрэгтэй ш дээ монголын төрд олон жил бодлого барьж суучихаад алдаа гаргахад нь нүдэээ аниад сууж байсан юм шиг . уих-ын домог болсон эрхэм гишүүд өнөөдөр сайн хүний дүрд тоглоод донгодоод байгаа нь хэнийг доромжлоод байгаа юм. тийм сүрхий юм бол батлаад сууж байхдаа одоо шигээ байх нь яасан юм. нэг л их жүжгийн рольд тоголсон хүмүүс 2016 онд энэ олигархуудыг гаргахгүй байх хэрэгтэй нямдорж ахаас авахуулаад...болих хэрэгтэй.
2015-02-23
zerbes:
selengiinhen geheer neg l hari humuus sanaand ordog shuu
2015-02-16
баярцогтыг хамгаалая:
энэ дээр юм бичсэн нөхөд аан гэж бай та нар баярцогтыг барахгүй за ард нь сэлэнгийн сонгогчид нь хамгаалаад зогсож байгаа. хар хэрээнүүд ху намтайгаа хашгиралдаж л байг. 2016 онд гараад ирхэд та нар толгойгоо шаагаарай баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая баярцогтыг хамгаалая
2015-02-14
nasan:
mongoloo gesen setgel baihgui bol ogtsoroh heregtei arai l dendej baina daaaa
2015-02-13
baagii:
chi oyutolgoig zorigtoi niilg hichneen togrgnii ashigtai geree hiisng ard tvmen medne
2015-02-11
zochin:
medleggvi diplomiin bolowsroltoi ene heden gishvvntservvd barimtgvi yum yrij baij oorsdoo onigoond oroh l dutaj gene ,bayrtsogtoo shvvhed ed nariig ogood ner turuu sergeej avaa davarsan gishvvdiig darj avsan ne deer vneneer yvbal yu gedeg bilee.......................bayartsogtoo demjihgvi negen baihad demjih heseg ne bas bna shvv
2015-02-11
zochin:
nutgiin khumuus ni ysj bgaad iim khunig songood bdag yum dee turd orchood butekhgui bolgoniig khiikh yum
2015-02-11
shudarga irgen:
ene maxh iin gishuud bie daagchid boliochee oor oorsdiinhoo ajiliig morooroo hiiwel yasan yum be urd ne bayartsogt gishvvniig heleh helehgvigeer vgeer hvmvvs helj l baisan ene udaagiin asuudal arai dendej bna mongol ulsad shudarga yos baigaa gej bodoj baigaa bol ene gudamjnii ulstorchid zvgeer l morooroo ajilaa hii,gemgvi ajilaa hiij yvaa negiig vndeslelgvi chichlehee bolij vz,ter tsog gishvvn erdenetees songogdson irgedteigee erdoo uulzdagvi neg uulzalt hiisenee bi ta nariin hvssen bolgoniig bielvvleh albagvi ta nar namaig yah gej songosiin chaddagiin bol ergvvlj tataarai uhaanii yum erdenetiihend yrisan teriig bodohod bayartsogt tulgatai sain ulstorch
2015-02-11
зочин:
бие даагчидаа
2015-02-11
зочин:
хүн гүтгэж болохгүй шүү
2015-02-11
erdene:
zail.........
2015-02-11
zochin:
buudchih uu eniig
2015-02-11
doko:
yadag mal be ene bayartsogt buh yum bulhai luubir ni il tod bhad yu yariad bnaa hariutslagaa huleeh yostoi
2015-02-10
irgen:
ene bayar tsogt mongol huniig arai doromjilj baigaa yum bishuu. mongol ulsiin huvi zayaag gadnii humuusees asuusan ni. ene mongoliin irgediig ulsaa udirdah chadvargui gej bodsoniih bish uu. iim ereeduidee itgelgui sarmagching mongoliin toroos zailuul. 9 yeer ni turiin alivaa albiig erehlehiig ni tseerelsugee.
2015-02-10
irgeb:
bayartsogt: bi ogtsorlooo yuuu? mini hyatad darga nar ariig min daachihsan hahah. gj bodoj bga bhda
2015-02-10
иргэн:
с.баярцогтын ярьсанаар от-н гэрээ бол 20000 хувьсагчтай хорвоод байхгүй сайн гэрээ. ийм гэрээнд гадаадаас зөвлөх авах шаардлагагүй. гадаадаас зөвлөх авах шийдвэр нь өөрөө буруу. ийм буруу шийдвэр гаргасныхаа хариуцлагыг с.баярцогт хүлээх ёстой
2015-02-10
bobo:
bitgii engej neg negnee doosh xiij baigaachee ataarxuu awgai nar shig l bxiin odo bvvr tv bolon facebookee vzxees surgvi xvrj bn chadax n garaad chadaxgvi n dagaad l suuj bwal boloo yum bishvv chadkun bj l neex xvn meelsen ta nar naad 76-aasaa yalgaraad bx yum neg ch alga.
2015-02-10
setgelee see:
ogson ni unen l bn tuuniigee tsairuulah gj ganbaatartai toogoor metgeltsdeg shigee yum yarij bh shiv. huuli yarij ard tumniig munhruuldag tsag ongorson shuu hujaagiin huuhdee
2015-02-10
зайлаа:
тэрбум тэрбумаар нь идэцгээж байгаа мөртлөө, ард биднийгээ татварын дарамтанд сөхрүүлж гүйцлээ. ямар үхсэн хатсаны чинь "төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт" вэ. хүүхэд хуурахаа болиочээ. нэмэлт гэсэн нэрээр төсвийн мөнгөөр тоглож луйвар хийхээ болиочоо. новшнуудаа.
2015-02-10
mnjkhujnmk:
монголын нэрийг барьж дэлхийн банкнаас зээл авна. авсан зээлээ намын (оффшор баярцогтын) нэр барьж очсон нэг нөхөр тендерээр тэр зээлнээс мөнгө хулгайлна. ямарч үр дүнгүй танилцах аялалд найз нараа дагуулан гадаад оронд байн байн зугаална. харин тэр зээлсэн мөнгийг нь ард түмэн бид төлөх гэж шудрагаар татвар төлнө. дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч хужаа б. энхбаатар шиг яаж татвар төлөгчдийн мөнгөнөөс зуу зуун саяаар нь хулгайлж сурах вэ?
2015-02-10
auggdoug:
ene hujaa chini ugaasaa uih gishyyn baih yos zyigyi novsh shdee , haanaasaa ter ih mongiig ogg shore dansand hiisen gedgiig odoo boltol togtoohgyi yhsen yliigee hiigeed baigaa yum be manai tsagdaa, tagnuuluud?
2015-02-10
hujaa bayartsogtiig ter elbegtei n hamt shoron hiih tsag n bolson:
баярцогтыг төрийн өндөр албанд байж болохгүй миний мэдэх ганц л шалтгаан бол гадаадын банкинд офшор данстай байсан явдал. офшор данс гэдэг нь улсын татвараас мөнгөө нуудаг хууль бус, олон улсын луйварчдын ашигладаг данс юм шүү дээ. үүнийг дээдэс бүгд мэдэж байгаа. яагаад энэ хүнийг ийм өндөр албан тушаалд байлгаад байгаад үнэхээр гайхаж байна. ялангуяа ерөнхийлөгч элбэгдорж. нэг бол хамтарч луйвар хийдэг болоод хайцайлаад байдаг юм болов уу
2015-02-09
hujaa bayarttsogtiig ter elbegtei n hamt shorond hii:
баярцогтыг төрийн өндөр албанд байж болохгүй миний мэдэх ганц л шалтгаан бол гадаадын банкинд офшор данстай байсан явдал. офшор данс гэдэг нь улсын татвараас мөнгөө нуудаг хууль бус, олон улсын луйварчдын ашигладаг данс юм шүү дээ. үүнийг дээдэс бүгд мэдэж байгаа. яагаад энэ хүнийг ийм өндөр албан тушаалд байлгаад байгаад үнэхээр гайхаж байна. ялангуяа ерөнхийлөгч элбэгдорж. нэг бол хамтарч луйвар хийдэг болоод хайцайлаад байдаг юм болов уу
2015-02-09
shudarga mgl:
ene nuhuriig turiin heregt bvvv oroltsuulaa...
2015-02-09
болдбаатар:
баярцогтыг төрийн өндөр албанд байж болохгүй миний мэдэх ганц л шалтгаан бол гадаадын банкинд офшор данстай байсан явдал. офшор данс гэдэг нь улсын татвараас мөнгөө нуудаг хууль бус, олон улсын луйварчдын ашигладаг данс юм шүү дээ. үүнийг дээдэс бүгд мэдэж байгаа. яагаад энэ хүнийг ийм өндөр албан тушаалд байлгаад байгаад үнэхээр гайхаж байна. ялангуяа ерөнхийлөгч элбэгдорж. нэг бол хамтарч луйвар хийдэг болоод хайцайлаад байдаг юм болов уу
2015-02-09
111111:
saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ........................... saihan salaabch gargalaa daaa ...........................
2015-02-09
зочин:
баярцогт гэж төрд шургалсан нэг боловсон луйварчин байнаа. ярьж байгааг нь сонсохоор нэг л худлаа мэдэмхийрсэн хүн. цэдэнбалыг хүмүүс муу хүн гэдэг: тэр эрдэнэтийн үйлдвэрийн 51%-г монголд эзэмших гэрээг хийсэн. баярцогтыг хүмүүс сайн хүн гэдэг: тэр оюутолгойг .....
2015-02-09
zail gej helmeer baina.:
zailuul luivarchin ulas ornoo zarj nuusan monhoo martchxaj geed terene1000 doolog gehshig hudaa yaraad baigaa bizdee boddoo.???zail bayartsogtoo ter nuusan say dooloroo ula*a handvalaach ulas oron hetsuu bolood baina bayartsogtoo urvagch ,,,,,,
2015-02-09
zochin:
iimerhyy yldlyydeesee bolj altanhyyagiin zg ynaa bizdee.bayartsogt byryygyi yam bol saihanbilegtei hariytslaga yarih heregtei.erhem gishyydee ch.saihanbilegiig ogtsryylah sanalaa tabichihsan ni deer yam baishdee.oorsdoo tegehiig hyseed baigaa yam bishyy naad an-iihan chin.
2015-02-09
tyhjh:
ene bayrtsogt geh umnu zugiin garaltai etgeedees yaj salah um be
2015-02-09
халиун:
болдхуягыг явсанаас хойш шууд сайт шууд шалан дээр унажээ. кофи сайтын тоог нэгээр нэмэв.энд тэнд ажил унагаж явсан эрээвэр хураавар нөхдүүд энд цуглаад хүний мөнгөөр хүүдэгнэж бусдын юмыг будаа болгов. шууд аас гараад бас дахин өөр газрыг шууд аас дор болгоно. ийм доншуур сэтгүүлчид элбэгшив
2015-02-09
huue zail:
saihanbilegiig naiziin huviar ;uivardaa buu ashigla za.tsugtaa deelee numruh geed bga yum uu?uuriinhuu tald durtai shiidveree naizaaraa garguulaad bur amar iddeg boloo yu?yundaa naad suudaltaigaa zuuraldaad bdag yum be?hurdan zailaach.ardchilsan namd naad ajiliig chin hiigeed yvchih chamaas iluu tolgoitoi humuus zunduu bii.
2015-02-09
ard hun:
ene bayrtsogtiig bushuuhan ogtsruul,yaasan ch ene yawaa nasand ni uls turd buu garga.bid ch songohgui.ur huuhdiin mini ireeduigeer ichehgui toglodog jujigchin amitan.ogtsor!!!!!!!!!!!!!!
2015-02-09
арай л их мөнгө:
хэнээр хуулиа заалгах нт згхэг-ын хэрэг байж болх ч арай л их мөнгө байна даа
2015-02-09
iim l kuchtei:
buk uild iim bh tur ktei
2015-02-09
hav hav hav hutsaa chi:
17.5 terbumiig zarahaar bolson ni yavj yavj unen l baina. hend tolj baigaagaa ch uneneer ni helj chadahgui baina. yaj ch haatsailaad balai byartsogt chi umhii l baina daa.
2015-02-09
dorj:
zuwluh uilchilgeeg songodog tenderiin huuli baidag bizdee.uunii haaguur ni zuwchuulsan yum be gedgiig togtooh yostoi.höörzogt ugiin yanhan yawdaltai shuudee.
2015-02-09
zochin:
оюутолгой компаний өөрсдөөс нь мөнгөө гарга, татвар төлөгчийн мөнгөнд бүү гар хүр
2015-02-09
haagi:
bayartsogtiig ogtsoruul hashirdaggui durak we
2015-02-09
unenii tuluu gej:
2008 ond uyanga bolon tuunii nuhriig ardchilsan namaas shahsanii gor ni garch dee odoo bolno bolno uyanga mini ushuu horsloo gishuunii albaar bish hubiin shugamaar avsan ni deer biz dee bayartsogtiig ard tumend muuhai haragduulah ajliig mash olon jil hiilee shuu dee naad asuudliig altanhuyagiin ued bayartsogt bish saihanbilegiin hiisen ajil shuu dee
2015-02-09
новшш:
bayartsogt amerikt company.tai hun shuu dee. . . shalgaad gargaj chadahgui dee
2015-02-09
zochin:
ene asuudalrtai bayartsogt ogt holboo baihgui shuu dee, tuhain asuudaltai holbootoi garsan zg-iin shiidveruud dandaa omhoh zg-iin shiidver bgaag on sar odroos ni todorhoi harj bolno, ene zg-t bayartsogt l diilenh ajliig hiij bgaag dor ni ajilladag toriin alban haagchid bugd medne.
2015-02-09
asaa:
nudee anij baigaad irsen bichig deer avtomataar gariin useg zurdag um bol bi bayartsogtiin orond said bolie.zursan gariin usegtee hariutslaga huleehgui sain ch muuch baisan zurah uuregtei um uu.
2015-02-09
ыёсбасб:
оюутолгой өөрсдөө мөнгөө гарга
2015-02-09
bayartsogtiig ogtsruulakhiig demjij bna:
bayartsogt gej eh oronoo zarahaas siihgui hyatadiin muu erliiziig yaraltai ogtsruulakhgui bol mongolchuudaar toglood duusakhnee. oyu tolgoigoos orj irdeg ter 55huviin ashig haana bna bayartsogtoo
2015-02-09
zovhin:
hamgaalaad hamtdaa unahaar shiidsiin biz dee
2015-02-09
hooolt:
yund havchuulagdaj irj said bolvoo altanhuegiin l ajil
2015-02-09
ард ард:
шивэртэй оймс оо чи сансарт нисэх дутуу байгаа элбэгтэйгээ хамт огцор оо.....одоо чиний үгийг тоож сонсох хүн битгий хэл * ч байхгүй....
2015-02-09
irgen:
ene novsh mongol ulsaar min togloj duuslaa.
2015-02-09
irgen:
gol ni yagaad ene firmiig songov end nogoo l bayartsogt yagaad ner holbogdov
2015-02-09