Мисс бүсгүйг зуучлагч болгох санал тавьжээ
Колумбын “FARC” гэх зэвсэгт бүлэглэл Засгийн газартайгаа хэлэлцээр хийхийн тулд мисс бүсгүйг зуучлагч болгох санал тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн удирдлагууд энэ жил “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн явж, титмийн эзэн болсон гоо бүсгүй Паулина Вегаар дамжуулан хэлэлцээр хийхийг хүссэн байна. Гоо бүсгүй “FARC” бүлэглэлийн дамжуулахыг хүссэн үгийг Засгийн газартаа дамжуулж, хэлэлцээр хийхэд нь туслалцаа үзүүлэх гэнэ. Колумбын хэвлэлүүд “Паулина Вега одоогоор шийдвэрээ гаргаагүй байна” гэж мэдээлжээ. Тэрбээр тэмцээний ялагч болсон учир жилийн хугацаанд Лондон амьдарч, хүмүүнлэгийн ажилд оролцох билээ.
1
“Miss Universe” тэмцээний финалд Паулина Вегад “Хэрвээ чамд боломж олдвол, эх орныхоо төлөө юу хийх вэ” гэх асуулт иржээ. Тэрбээр “Хэрвээ надад боломж олдвол, өөрийн биеэ үл хайрлаад ч хамаагүй Колумбд эрхээ тогтоохыг санаархаж буй зэвсэг бүлэглэлүүдэд ард түмэн, Засгийн газрынхаа үгийг дамжуулж, хэлэлцээр хийхэд туслалцаа үзүүлэхийг хүсч байна” гэж хариулжээ.
1
“FARC” бүлэглэлийнхэн гоо бүсгүйн дээрх хариултыг олон нийтийн сүлжээнд байршуулаад “Амласандаа хүр” хэмээн бичсэн байна. 1964 оноос өнөөдрийг хүртэл “FARC” бүлэглэлийнхэн Засгийн эрхийг авахын тулд тэмцсээр ирсэн юм. НҮБ-ын мэдээлснээр тус бүлэглэл ойролцоогоор 200 мянган хүний аминд хүрчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ