Төрөөс уул, усаа аврахыг гуйлаа
Гал үндэстэн холбоо, Босоо хөх Монгол ТББ-ууд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлж буй. Тэдний дөрөв дэх жагсаал өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд бөөгийн зан үйлээр үргэлжилж байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа билээ.
б
Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Алтанцэцэг "Бид Ноён уулаа аваръя. Урт нэртэй хуулиа хэрэгжүүлье гэж дөрөв дэх удаагаа жагсаж байна. Бидний явуулж буй үйл ажиллагааг Монголын бөөгийн нэгдсэн холбоо дэмжиж байгаа. Өнөөдрийн зан үйлээр дамжуулан Төрийн ордонд суугаа эрхмүүдээс Монгол Улсынхаа уул, усыг авраач гэж гуйж байна. Бид газар шороогоо хамгаалах гэж буу зэвсэг барилаа. Одоо зан үйлээрээ аргадан гуйхаар энд ирцгээлээ" гэж байлаа .
б
Зайран, удганы үйлдэж буй зан үйлийн тухай Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай "Тэнгэрийн улаач нар Мөнхтэнгэрийн зарлигаар Чингис хааныхаа зарлигт нийцүүлэн, газар шороо байгаль эхээс аргадаж онгодыг сэрээх зан үйл хийж байна. Эд уул усаа тахиж, хамгаалдаг тэнгэрийн улаач нар. Гэтэл тэрхүү газар нутагт нь уул уурхайн лиценз олгогдож, бидний өвөг дээдэс, хаад, ноёд язгууртны онгон, шарил хадгалагдаж байгаа газар алт олборлуулахаар гадаадын компанийг оруулах гэж байна. Бидний дуулснаар Ноён ууланд тэсэлгээ хийхээр бэлтгэж, өчигдрийн байдлаар барилга байгууламжаа барьж, өндөр хүчдэл татаж байна гэнэ. Ингээд Ноён ууланд бүрэн утгаар нь халдах нь. Үүнийг л эсэргүүцэж, тэр газар нутагт хэн дуртай нь халдаад байхааргүй болгох гэж энэ зан үйлийг хийж байна" гэж ярьсан.
б
Өнөөдрийн үйл ажиллагаанд дархад, буриад, халх зэрэг бөөгийн бүлгийн тэргүүнүүд, багш нараас эхлээд төрийн удган хүртэл 30 гаруй бөө оролцож байгаа аж.
б























a
Б.Хүлэг
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ