Цукерберг 75 сая ам.доллар хандивлажээ

img

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг Сан Франциксогийн эмнэлэгт 75 сая ам.долларын хандив өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр гэргий Присцилла Чаны хамтаар тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хандиваа өгсөн байна.

.

Цукерберг “Эхнэр минь 10 гаруй жилийн турш эмнэлгийн байгууллагад ажилласан нэгэн. Тэрбээр гараагаа Сан Франциксогийн эмнэлгээс эхэлж байсан. Энэ эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, эм тариа худалдан авахад хүндрэлтэй, нийгмийн доод түвшний хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Тэдэнд бага ч гэсэн тусламж үзүүлэхийг хүсдэг тухайгаа эхнэр минь ярьж байсан. Тиймээс л би энэхүү эмнэлгийн эмч, сувилагчдын хүмүүнлэг занг нь өндрөөр үнэлж, хандив өргөхөөр боллоо” гэж хэлжээ.

Эмнэлгийн удирдлагууд дээрх хандивыг хүлээн авсны дараа Сан Франциксогийн эмнэлгээ Марк Цукерберг болон Присцилла Чаны нэрэмжит болгосон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sunderee:
durak jude
2015-02-09
enhush:
ene humuus ih mongo oldog bolovch ergeed hen baisan be gedgee hezee ch martdaggui tiim saihan hun chanartai baigaa yum. zovson shanalsan tuslamj heregtei humuust urgelj tusalj baidag bill gates, warren buffet, mark zuckerberg geh met humuusd sain saihan buhen ergen irj baidag yum bna. getel manai bayachuud hen baisnaa bugd martsan tiim l humuus. hun chanariin talaar yariad ch hereggui. tednees uner ch unertehgui.
2015-02-09