"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн суулт зарлана
"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг зохион байгуулж буй Гал үндэстэн холбоо, Босоо хөх Монгол ТББ-ын гишүүд, дэмжигчид өнөөдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд улс төрийн суулт зарлахаар болжээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа. Мөн "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" буюу урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг Төрөөс шаардаж буй.
б
Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Алтанцэцэг "Бид өнөөдрөөс улс төрийн суулт зарлана. Цаашилбал тэмцлийн хурц хэлбэрт шижлиж өлсгөлөн зарлах болно. Өнөөдөр ард түмэн улс оронд юу болж буй уншдаг, хардаг, сонсдог, мэддэг болж болсон учраас ард түмэн бухимдалтай байна" гэлээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ