Монгол хэл, бичгийн шалгалт өгч ЭЕШ-ын эрхээ авна
Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа, элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтанд орох бүх хүүхдээс Монгол хэл, бичгийн шалгалт авна гэдгийг тэд дуулгав. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрх нь нээгдэх юм.
р
Шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулж авах юм байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр авах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ