Төрсөн өдрөөрөө гэрлэх санал хүлээн авчээ

img

“Гейшагийн дурсамж” киногоороо олны танил болсон Хятадын нэрт жүжигчин Чжан Цзы гэрлэх санал хүлээн авчээ. Чжан Цзы өчигдөр 36 нас хүрсэн юм. Төрсөн өдрийн баярын үеэр жүжигчин бүсгүйд найз залуу Ван Фэниэс нь татгалзахын аргагүй гэрлэх санал тавьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Залуу найз бүсгүйдээ автомат удирдлагатай бяцхан онгоцоор 9.15 каратын алмаазан шигтгээтэй бөгж хүргэн өгч гэрлэх санал тавьсан аж. Ван Фэнь гэрлэх санал тавиад ганцхан минутын дараа жүжигчнээс “Тийм” гэх хариултыг сонссон байна.

1

Хосууд ирэх тавдугаар сард сүй тавьж, долоодугаар сард хуримаа хийхээр төлөвлөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Жүжигчин бүсгүй анх удаа хуримаа хийж байгаа бол сүйт залуу хоёр ч удаа хурим хийж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ