Х.Болорчулуун, Г.Уянга нар хөлжсөн нь дээр үү
Гацууртын ордоор Х.Болорчулуун, Г.Уянга нар хөлжсөн нь дээр үү, төр 20 хувиа эзэмшсэн нь дээр үү
g
УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал “Сентерра Гоулд” компанийн хувьд тус ордыг стратегийн ордод хамруулахдаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар оруулж ирээд байгаа. Харин тус компанийг эсэргvvцэж буй УИХ-ын зарим гишvvн шvд зуун “Төр яасан ч 20 хувь эзэмшинэ гэж байхгvй” хэмээн цээжээ дэлдэж байгаа гэнэ. Уг нь өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ vеэр өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоосон байна. Тус ордыг стратегийн ордод хамруулах vндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бvсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бvхий хvдэртэй, ирээдvйд тухайн бvс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бvтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулаад авсан. Энэ төслийн хvрээнд Гацууртын ордын уурхайн олборлолт нийт есөн жил vргэлжилж, vйлдвэрлэл 10 жил явагдах юм байна. Тиймээс л энэ ордыг стратегийн ордод хамруулж урт нэртэй хуульд хамааруулахгvй болгосон юм.
g
Vнэндээ Гацууртын ордыг төр 20 хувь эзэмшлээ гэхэд мэдээж ашиг тусаа өгөх нь дамжиггvй гэдгийг нэлээд олон эдийн засагч дор бvрнээ тооцоо хийж, тvvний vндсэн дээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл Уул уурайн яамны ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын тухай хуульд тодорхой өөрчлөлтийг хийхээр төслvvдээ өргөн мэдvvлсэн гэж байгаа юм. Энэ нь стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордоос бодит vр өгөөжийг хvртэх, төрийн хvртэх vр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, өнөөгийн vнэ цэнээр нэмэгдvvлэх, төслийн vйл ажиллагааг эрчимжvvлэх зорилгоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжvvлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зvйн орчныг бvрдvvлэх шаардлага vvсээд байгаа талаараа танилцуулжээ.Тиймээс стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжvvлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бvхий төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор Засгийн газраас оруулж ирээд байгаа юм. Гэхдээ энэхvv асуудал олонхийн саналаар дэмжигдэх нь юу л бол гэж хэлэх хvн олон байгаа юм. Энэ нь тус ордыг эзэмшvvлэхгvй хэмээн эх орончийн дvр эсгэн эсэргvvцэж байгаа УИХ-ын гишvvн Х.Болорчулуун, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын гишvvд юм.
g
Хамгийн хачирхалтай нь хаа байсан Дорнод аймгийн угшилтай Х.Болорчулуун чухам яагаад өнөөдөр “Сентера гоулд”-ыг тэгтлээ их vзэн ядаж эх орончийн дvр эсгэх болов гэдэг нь ихээхэн учиртай гэнэ. Тухайлбал, мань гишvvн өнгөрсөн хугацаанд тус орд руу нутгийн зон олныг өдөөн турхируулж иргэний хөдөлгөөнийхнийг хvртэл санхvvжилсэн хэмээх мэдээлэл гарч байсан. Харин тэрбээр энэхvv мэдээллийн vнэн худлыг огт дэнслэхгvйгээр дуугvй явсан нь хачирхалтай. Яг vнэндээ худалч эх оронч гэж цээжээ дэлдсэн нөхдөөс болж монголд тэрбум, тэрбумаар хөрөнгө оруулж бизнес эрхэлж байсан хөрөнгө оруулагчид нутаг буцах ч магадалтай. Хамгийн ойрын жишээ дурьдахад 2013 онд манай улсад vйл ажиллагаа явуулж байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэд, хэдэн сан хаалгаа барьж Мьянмар, Мозамбик руу буурь сэлгэж байсан тvvх бий. Өөрөөр хэлбэл, 2011 онд 4.9 тэрбум ам.долларт хvрч байсан хөрөнгө оруулалт 2012 онд 3.9 тэрбум ам.доллар болж буурч байсан. Энэ бvхнээс болж монголыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт дээрх хэмжээгээр буурсаар байвал vйлдвэр шинээр барих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, суларсан эдийн засгийн өсөлтийг хангахад нэлээн хvндрэл учирах эрсдэл ч бий болж мэдэхээр байгаа юм.
fg
Хатуухан хэлэхэд Уул уурхайн том орд газрудын ажил зогсонги байдалд орж байгаа нь Х.Болорчулуун, Г.Уянга нарын гишvvдээс болж энэ бvх ажил зогсож байна гэж хэлэх хvн захаасаа олон. Хэрвээ төр Гацууртын ордын 20 хувийг эзмшсэн тохиолдолд энэ оны долоодугаар сар гэхэд манай улсын эдийн засаг сайжрах төлөв рvvгээ орох нигууртай гэсэн. Харин ард олныг өдөөн турхируулж улс орноо биш зөвхөн өөрсдийн амин хувиа бодсон дээрх гишvvдээс болж “Сентерра гоулд” ХХК хөрөнгө оруулалтаа татах дээрээ хvрвэл Монголын ард тvмэн УИХ-ын гишvvн Г.Уянга, Х.Болорчулуун нараас ам асуувал зохилтой. Өнөөдөр уул уурхайгаас өөр өч төчнөөн зовлон монголчуудад байна. Гэтэл дээрх нэр бvхий гишvvд яагаад юуны учир зөвхөн уул уурхайг ийнхvv нvд vзvvрлэж дарамтлах болов оо. Мэдээж уул уурхай гэдэг хамгийн их мөнгөтэй салбар учраас тэд их мөнгөний эрэлд мордож ийнхvv “Сентерра гоулд” ХХК-ийг дарамталж ирэх 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэж буй арга нь ч байж мэднэ. Юутай ч өнөөдөр болох энэхvv асуудалд монгол гэсэн цустай хvн болгон анхаарлаа хандуулж буй юм.
g
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ