Зэвсгээсээ татгалзвал Украины асуудлаар ярилцана
Германы Канцлер Ангила Меркел Вашингтонд ирж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр ирсэн даруйдаа Украины асуудлаар АНУ-ын удирдлагуудтай хаалттай хурал зохион байгуулжээ. Меркел өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын хамтаар Киев болон Москвад ажлын айлчлал хийсэн юм. Хуралдааны дараа Обама хэвлэлийнхэнд “Украины зүүн хязгаарыг зөрчил мөргөлдөөнөөс чөлөөлөх ганцхан арга бол харилцан буулт хийж, галт зэвсгээсээ татгалзах явдал. Армийнхан болон салан тусгаарлагчид галт зэвсгээсээ татгалзахгүй бол бид ирээдүйн асуудлаар ярилцах шаардлага байхгүй. Украины Засгийн газар буулт хийсэн цагт, зүүн хязгаарыг эргүүлэн авах болно. Украинд зэвсэг нийлүүлэхээс илүү мөнгөн тусламж үзүүлэх нь чухал байна. АНУ хэсэг хугацаанд Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Байдал өөрөөр эргэвэл, бид ч бас Украины ард түмнийг хүндэтгэсэн шийдвэр гаргах болно” гэж хэлжээ.
1
Канцлер “Герман, Франц, АНУ хамтын хүчээр Украиныг хямралаас гаргахаар зорьж байна. Бид эцсийн шийдвэрээ гаргасан. Украины арми болон салан тусгаарлагчид галт зэвсгээсээ татгалзаж, энгийн иргэдийг аюулгүй газар байршуулах хүртэл гал зогсоох гэрээ байгуулахгүй бол бид дахин Украины цаашдын асуудлаар ярилцахгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.
Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны долоодугаар сараас өнөөдрийг хүртэл 5300 хүн амиа алдаж, 1.5 сая иргэн дүрвэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ