Өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал хойшилжээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын экс удирдлагуудын хяналтын шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхэд эхэлсэн ч хурлыг хойшлуулсан байна. “Электрон системс” компанийн захирал М.Батболдын өмгөөлөгч Х.Цогтсайхан гадаадад ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Энэ дагуу шүүх хурлыг хойшлуулж, энэ сарын 18-нд хийхээр товложээ.
а
ИНЕГ-ын экс дарга С.Батмөнх, Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн захирал М.Батболд нарт мөнгө угаасан хэргээр ял оноосон юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, “Электрон системс” компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон билээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ