ШӨХТГ, ХХЗХ-той хамтарна
Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Цаашид хоёр байгууллага 2015 онд хамтран 8 нэр төрлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан баталж, үүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ