Сэм Смит: Өнөөдөр би шилдэг нь байлаа
Их Британийн залуу дуучин Сэм Смит өнөөдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Grammy Awards” наадмаас дөрвөн шагнал хүртсэн. Өдгөө 22 настай дуучин залуугийн “Rolling Stone” сэтгүүлийн цахим сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
s
s
-Хэний ч мэддэггүй Британи хүү “Grammy Awards”-ийн дөрвөн шагналын эзэн боллоо. Танхимд байсан ихэнх уран бүтээлч Сэм Смит гэж сонсоод их гайхаж байсныг анзаарлаа?
-Өнөөдөр би шилдгүүдийг ялж байж, ялалт байгууллаа. Амар ялалт байсангүй. Миний нэрийг Британичууд андахгүй байж магад. Гэхдээ холливуудад намайг тийм ч олон хүн танихгүй. Өнөөдөр миний богинохон нэрийг олон улс тэр чигээрээ мэдэж авлаа. Миний нэрийг олон хүн мэдэж байгаад би хувьдаа баяртай байна.
a
-“Grammy Awards” наадам нээлтээ хийгээд “Шилдэг залуу уран бүтээлч” номинацийн эзнийг тодруулсан. Хэдий залуу уран бүтээлч гэсэн боловч, энэ номинацид нэр дэвшсэн ихэнх уран бүтээлч хэдийнэ олны танил болсон эрхмүүд байсан. Анхдагч байх ямар санагдаж байна?
-Би энэ жил зургаан номинацид нэр дэвшсэн. Дөрвөн номинацид ялалт байгууллаа. Бүгдэд нь ялалт байгуулна гэж бодоогүй. Гэхдээ энэ номинацид ялалт байгуулна гэсэн бодолтой байсныг нуугаад яахав. Миний дуунууд олон хүнд таалагддаг. Шүүгчдэд ч гэсэн таалагдана гэдгийг мэдэж байсан.
a
-Зургаагаас дөрөвт нь ялалт байгуулна гэдэг том ялалт шүү. Таны нэр дэвшсэн номинаци бүрт шилдгүүд өрсөлдөж байсан. Тэднийг ялж, шагналын эзэн болох ямар байсан вэ?
-“Шилдэг дуу” номинацид би дуучин Беойнси, Кейти Перри, Тэйлор Свифт, Рианна зэрэг гайхалтай бүсгүйчүүдтэй өрсөлдсөн. Хэн ч билээ миний нэрийг дуудаад “Сэм чи ялалт байгууллаа. Хурдан тайзан дээр гар” гэж хэлсэн. Би энэ номинацид ялалт байгуулна гэж төсөөлөөгүй. Яагаад гэвэл би жинхэнэ шилдгүүдтэй өрсөлдөж байсан учраас тэднээс илүү байна гэж төсөөлөөгүй. Беойнситэй хамт нэг номинацид нэр дэвшинэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа.
s
ssdss
s
-Өнөөдөр чи шилдэг нь байлаа?
-Тиймээ. Өнөөдөр би шилдэг нь байлаа. /Инээв/
s
-Беойнси таалагддаг бололтой?
-Тиймээ. Беойнсиг хүндэлдэг, биширдэг бас хайрладаг. Түүнийг нэг л удаа ойроос харах юмсан гэх бодол төрдөг байсан. Гэтэл өнөөдөр бид нэг номинацид нэр дэвшиж, итгэмээргүй зүйл нь би ялалт байгууллаа.
a
-Таныг ялалт байгуулах бүрт дуучин Рианна, Кейти Перри, Тэйлор Свифт нар баяр хүргэж харагдсан. Мөн халуухан үнсэлтээр шагнаж байсан. Та хэд хэзээнээс нөхөрлөсөн юм бэ?
-Хэзээнээс гэдгийг нь санахгүй байна. Өнгөрсөн жил Кейти Перри, Тэйлор Свифт нар над дээр ирээд “Чи үнэхээр сайхан хоолойтой юмаа” гэж хэлж байсан. Наадмын турш намайг ганцаардуулахгүй байлгасан та бүхэнд баярлалаа.
sd
-Энэ гайхалтай бүсгүйчүүд одоо хүртэл хуримаа хийгээгүй. Хэн нэгнийг нь болзоонд уриач гэвэл?
-Гурвуулаа ер бусын үзэсгэлэнтэй. Болдог бол бүгдэнтэй нь болзмоор байна. Хайрын тухай, уран бүтээлийн тухай ярилцахыг хүсч байна.
a
-Хааны бодол байна?
-Тиймээ. /Инээв/
s
s-Та дуучин Мари Ближетэй “Stay With Me” дууг хамтран дуулсан?
-Энэ дууг ганцаараа дуулна гэж төлөвлөж байсан ч өчигдөр бид хоёрыг хамтдаа дуул гэсэн. Ганцхан өдөр бэлтгэл хийсэн ч бид хоёрын дуу олон хүнд таалагдсан байх.
a
-Хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм таныг “Мундаг Британи хүү” гэж хэлсэн. Энэ тухайд?
-Би Британи хүн. Тиймээс энэ үг надад хүндээр тусаагүй.
a
-“Grammy”-ийн эзэн боллоо. Дараагийн төлөвлөгөө юу вэ?
-Мөрөөдөж байсан наадмаасаа шагнал хүртлээ. Миний ур чадварыг өндрөөр үнэлсэн бүх хүнд талархалаа илэрхийлмээр байна. Дараагийн төлөвлөгөө бол сайн уран бүтээл гаргах чин хүсэл байна.
s
a
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ