МАН-ын сайд нар мэдээлэл хийнэ
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар маргааш 12:00 цагт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд мэдээлэл хийнэ. Тэд салбартаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй мэдээлэл өгөх юм байна.
а
Энэ Засгийн газарт МАН-аас Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ