Хайрцагт нуугдаж хил нэвтрэх гээд амиа алджээ
Замын-Үүдийн гаалиар хайрцагт нуугдан хил нэвтрэх гэсэн Монгол Улсын иргэн агааргүйдэн бүтэж амь насаа алдсан хэрэг энэ сарын 2-ны өдөр гарсан байна. Уг иргэн бичиг баримтгүйн улмаас хайрцагт нуугдан хил нэвтрэхийг завдсан байх магадлалтай гэж албаны эх сурвалж хэлж байна.
б
Энэхүү хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгаж байгаа аж. Харин албан бус эх сурвалж тухайн иргэний нуугдаж явсан хайрцаг хууль журмын дагуу хилээр нэвтрээгүй. Ар гэрийнхэн нь хайрцагтай зүйлийг хүлээн авахад ах нь нас барсан байдалтай байсан гэж мэдээлж байгаа юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ