Хүнсний талон авах өрхийн тоо 2 дахин нэмэгдэнэ
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдын энэ сарын 3-ны өдрийн А/20-р тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай айл өрхүүдэд олгодог хүнсний талоны үнийг нэмэгдүүлэн олгохоор болжээ. Тодруулбал, хүүхэд 6500, том хүн 13500 төгрөгөөр тогтоосон байна. Өмнө нь хүүхэд 5 мянга, том хүн 10 мянга байсан юм.
Харин энэ онд босго оноо нэмэгдсэнтэй холбогдуулан хүнсний талон авах өрхийн тоо 2 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Хүнсний эрхийн бичгийн олголт санхүүжилттэй холбоотойгоор хойшлогдоод байгаа юм байна. Орхон аймагт Хүнсний эрхийн бичгээр үйлчилдэг 10 дэлгүүр байдаг бөгөөд энэ жил 80 өрхөд нэг дэлгүүр байхаар тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10 –ны дотор хүсний талоноор үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ