Нэр хүндэд дахин халдвал цагдаа, шүүхэд хандана
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сэтгүүчдэд мэдээлэл өгсөн юм. Учир нь тус бүлгийн дарга Н.Батцэрэг Улсын 2-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ы
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүн хэлэхдээ "Өнөөдрийн хуралдаанаар Шударга ёс эвслийн бүлэг нийт дөрвөн хуулийн төслийн талаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын сайд М.Энхсайханаас мега төслүүдийн талаарх холбогдох асуудлуудаар мэдээлэл сонссон. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн. Энэхүү хуулийн төсөл дээр Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан байгаа.
й
Завсарлагатай холбоотойгоор цөмийн хаягдал, цацраг идэвхит бодисуудыг тээвэрлэх, хадгалах, булшлах гэх зэрэг асуудлуулад хэрхэн хандах талаар ярилцлаа. Ер нь манай бүлэг эхнээсээ Цөмийн энергийн газрыг татан буулгахыг дэмжихгүй гэдэг байр сууриа ч олон удаа илэрхийлж байсан. Одоо татан буугдах шийдвэр гарсан учраас чиг үүргүүдийг нь холбогдох байгууллагуудад хуваагаад өгсөн. Мөн Ерөнхий сайдын дэргэд цөмийн асуудалтай холбоотойгоор комисс байгуулагдаж ажиллахаар болсон. Энэ асуудалтай холбоотойгоор бүлгийн нэгдсэн саналыг хүргүүлнэ.
й
Дараагийн чухал асуудал нь Засгийн газрын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Г.Уянга, Л.Цог болон бусад нэр бүхий гишүүдийн хамтаар ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудлыг Их хурлын даргад өргөн барьсан байгаа. Энэ асуудалтай холбогдуулж бүлэг нэгдсэн байр суурь гаргах уу. Бүлэг энэ зүйл дээр ямар байр суурьтай оролцох вэ. Ер нь огцруулах цаг нь болсон уу гэх зэрэг асуудлыг ярилцлаа.
ый
Мөн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай асуудал яригдсан. Үүнтэй холбогдуулах ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль давхар орж ирсэн. Энэ ордын талаар Шударга ёс эвсэл удаа дараа мэдээлэл хийж байсан. Энэ ордыг ашигласнаар түүхийн онцгой өв соёл устах, байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсч болох гэх зэрэг эрсдлийг бодож үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг шалгаж үзэхээр ажлын хэсэг гарч ажилласан.
й
Ажлын хэсэг байгуулагдаад өнөөдрийг хүртэл ажиллах үед Шударга ёс эвслийн бүлгийн нэр төрд халдсан мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Бидний зүгээс ямар нэгэн сонгуулийн шоу хийгээгүй. Нэр хүндэд халдсан, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дахин гарвал шүүх, цагдаагийн байгууллагад хандах болно" гэлээ.
й
Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сутгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
й
-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ор үндэслэлгүйгээр огцруулах гэж байна хэмээн АН-ынхан мэдээлэл өгөхдөө хэлж байна. Ер ямар үндэслэлүүдээр огцруулах саналыг танай бүлгийн гишүүд өргөн барьсан юм бэ?
-Гишүүд энэ асуудлаар ярилцлаа. Хоёр гишүүнээсээ санал бодлыг нь сонслоо. Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийг санхүүжилт өгөхөөр энэ оны улсын төсөвт суулгасан байна гэдэг нэг үндэслэл. Энэ мөнгийг улсын төсөвт суулгах үйл явц нь ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэйгээр, зөвшөөрөлтэйгээр суулгагдсан байгаа. Удаах үндэслэл нь буюу өмнө нь бас 455 сая төгрөгийг энэ хуулийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Энэ байгууллага нь эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажилладаг компани.
й
-Шударга ёс эвслийн бүлэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа юу?
-Ер нь манай бүлгийн хоёр гишүүн огцруулах хүсэлтийг өргөн барьсан байгааг Шударга ёс эвслийн бүлгийн үзэл бодол гэж ойлгох нь өрөөсгөл болох байх. Өөрөөр хэлбэл энд хамтарч өргөн барьсан бие даагч гишүүдийн төлөөлөл байгаа. Энэ өргөн баригдсан асуудлууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай яригдчихсан асуудал. Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн барих нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх байдаг. Энэ огцруулах саналтай холбоотой холбоотойгоор С.Баярцогт гишүүнийг тойрсон олон асуудал нэг мөр болох байх.
й
-Гацууртыг ордын хувь хэмжээг заахдаа төрийн мэдэлд 20 хувь гэсэн заал оруулаад ирсэн байна?
-Өнөөдөр ашигт малтмалын тухай хууль нэмэлт оруулснаар тухайн стратегийн ордын нөөцтэй холбогдуулан төрийн хувь хэмжээг тогтооно гэсэн зүйл заалт бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж байгаа нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, магадгүй хэлбэлзэл гарах байх гэж тайлбарлаж байгаа боловч төр 20 хувийг нь л эзэмших юм байна. Бид үүн дээр санал нийлэхгүй байгаа. Нөөц нь тодорхой болсон энэ ордоос төр эзэмших хувийг 20 хувиар тогтоох юм бол жил, жил хагасын дараагаар ашгийг нь хүртэх боломжтой хэмээн уул уурхайн салбарынхан ярьж байна. Тэгэхээр үүний цаана маш олон хардлага төрүүлэхүйц зүйл байна гэж Шударга ёс эвслийн бүлэг үзсэн.
ы
-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?
-Засгийн газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах үед бид эсрэг байр суурьтай байсан. Ер нь Цөмийн энергийн газрыг татан буулгах нь буруу шийдвэр. Шударга ёс эвслийн уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа чуулган болон холбогдох байнгын хороон дээр нь илэрхийлэх болно.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ