Малчин өрхийн тоо нэмэгджээ
Өнгөрсөн 2014 оны байдлаар 4500 малчин өрх нэмэгдсэн гэсэн судалгааг Статистикийн газраас гаргажээ.
Энэ нь зөвхөн бэлчээр дээрээ мал малладаг өрх ажээ. Энэ талаар ХААЯ-ны Мал аж ахуйн бодлого хариуцсан газрын дарга Н.Ганибал ярихдаа “Сүүлийн нэг жилийн хугацаанд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас ХАА-н биржийг байгуулсан нь малаас гарах түүхий эдийн үнийг тогтворжуулж өгсөн нь мал маллах иргэдийн тоо өсөхөд нөлөөлсөн байх. Нөгөө талаас ноолуурын үнийн зохиомол уналт бий болгоогүй мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого үр өгөөжөө өгснийг харуулж байна. Малынхаа ноосыг хаяд нүүдэг байсан малчид ноосны урамшуулал олгодог болсон нь тэдний орлогыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдснээр хөдөөд малаа маллаад ашиг шимээр нь үр хүүхдээ сургаж, амьдралаа залгуулахад том түлхэц болсныг гэрчилж байгаа” хэмээн ярьжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ