“Авдар дээр ор засч, эхийг хэвтүүлээд хагалгаа хийсэн”

img

Өчигдөр орой олон нийтийн фейсбүүк цахим хуудсанд  https://www.facebook.com/tulga.enkhee хаягаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт айлын гэрт хагалгаа хийж буй эмч нарын зураг бүхий мэдээллийг оруулсан байсан юм. Уг мэдээллийг холбогдох албаныханаас тодруулахад Улаанбаатар хотоос 1500 гаруй километр алслагдсан баруун бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээг хүргэдэг Ховд аймагт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар алсын дуудлагаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт хүрч, хүний алтан амь аварсан гэсэн юм.

a

Ингээд уг мэдээллийг анх нийтэлсэн Т.Энхцэцэг эмчтэй утсаар холбогдож, багахан ярилцлага авснаа хүргэж байна.

a

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Фейсбүүк хуудсандаа оруулсан зургийг тань хараад бахархах сэтгэл төрсөн шүү. Энэ үйл явдал хэзээ хэрхэн өрнөсөн юм бэ?

-Намайг Тулгаагийн Энхцэцэг  гэдэг. Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх гемеодиализийн их эмч. Энэ дуудлага  уржигдар орой буюу хагас сайн өдрийн оройн 23 цагийн үед манай эмнэлэгт ирсэн. Алсын дуудлагад хагалгааны баг яаралтай яв гээд 23.30 цаг гэхэд Бид Ховд аймгийн Дөргөн сумыг зорьсон. Дөргөн  сум руу очиход сумаас цаашаа дахиад 100 гаруй км-т байдаг айл  гээд мөсөн дээгүүр хүртэл давхисаар өглөөний 05 цагийн үед очсон.  Айлдаа очиход ганц гэрээрээ байдаг малчин айл байсан. Гэрт тэр айлын эхнэр нөхөр  хоёр, ах дүү нар нь дуудагдаад ирчихсэн. Дөргөн сумын эмнэлгийнхэн байсан.

a

Бидний очсон газар нь байршлаараа Завхан аймгийн Дөрвөлжин сумын онц багийн харъяа нутаг юм билээ. Тэгээд бид хүнээ үзсэн. Доошоо цус алдсан байдалтай. Эхийг тээвэрлэх ямар ч боломжгүй,  эхэс ховхорсон байсан тул яаралтай хагалгаа орохоор болсон. Мэдээж хагалгаа орох шаардлагатай учраас тог хэрэгтэй. Сумын эмнэлгийнхэн  бидэнд мотор асааж, тог гаргаж өгсөн. Бид нар гэрт хагалгаа хийхэд бэрхшээлтэй байсан. Айл учраас хагалгааны нөхцөл их хүнд. Гэрт нь ширээ байхгүй бид авдар дээр нь ор засаад эхийг хэвтүүлж байгаад хагалгаа хийсэн. Мэдээж  хагалгаа хийх явцад суух сандал ч байхгүй, суух ч боломжгүй тонгойж байгаад л эх хүүхэд хоёрын амь насыг аварч, хагалгаа амжилттай болсон.

й

Хагалгааг  06.05 цагт эхлүүлж, 07.15 цагт хагалгааг дуусгасан. Өдөр дунд болтол хүнээ хянаж, эх хүүхдийн биеийн байдал сайн байсан тул сумын  эмнэлэгт тэднийг  хүлээлгэж өгөөд  буцсан.

ы

-Та  Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэчнээн жил ажиллаж байна. Анхны алсын дуудлагаар ажиллаа гэж бичсэн байсан?

-Би мэдээгүйжүүлэгч, эрчимжүүлэгч эмч хүн. Тэр хагалгааны унтуулах эмч. Би 2014 оны 10 сард төгссөн. Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс дөнгөж энэ ажилдаа орсон шинэхэн эмч. Хамгийн анхны алсын дуудлага маань хөдөө гэрт болж байгаад маш их баяртай байгаа. Маш их билэгшээж байна. Маш олон хүн амжилт хүсэж байна.

й

-Алсын дуудлагаар очоод гэнэтийн ийм хагалгаа хийх тохиолдод хэр их гардаг юм бэ. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаач?

-Би бол дөнгөж шинэхэн ажилтан анхны тохиолдол минь болохоос манай Ховд аймагт хөдөө гэрийн хагалгаа мэр сэр  гардаг гэж байсан. Саяны хагалгаанд гурван эмч, гурван сувилагч, жолоочтойгоо явсан. Бид хүнээ аварчихсан сэтгэл санаа их сайхан, амжилттай хагалгаанаас буцаж явахдаа энэ талаар зөндөө ярилцсан. Гэрийн хагалгаа хагас жилдээ нэг удаа тохиолддог, манай эх барих  төрөх тасгийн эмч нар маань энэ бол байдаг л зүйл гэж хэлж байсан.  Миний хувьд дөнгөж саяхан төгсөж ирсэн гэдэг утгаараа фейсбүүк хуудсанд мэдээллээ хуваалцсан юм. Тэгээд л олон нийтэд их хүрсэн байна. Орон нутгийн эмч нар энэ талаараа нэг их мэдээлээд байдаггүй болохоос энэ төрлийн хагалгааг хийсээр ирсэн юм байна лээ.

быйы

-Ажлын анхны гараа  нь амжилттай эхэлж байгаад баяр хүргэе. Гэхдээ иргэд эмч нарыг чадваргүй, чадалгүй гэж элдвээр хэлж, итгэх итгэл нь суларчихсан энэ цаг үед хүний алтан амийг аварсан эмч нарын тухай мэдээлэл гарч байгаа нь их сайхан байна. Тиймдээ Монголынхоо эмч нарт итгэх итгэлийг сэргээсэн үйлдэл боллоо гэж харж байна. Нөгөө талаараа жинхэнэ эмч нар хөдөө орон нутгаас бэлтгэгдэж байна гэж үзэж болох уу?

-Тийм ээ. Дөнгөж төгсөөд ирсэн залуу эмч нар яг халуун цэг дээр ажиллаж байна. Бидэнд  сурах юм их байна. Надад үнэхээр сайхан санагдсан. Яг гардан ажилласнаар маш их итгэл, урам зориг олж авлаа. Бүх монголынхоо эмч нарт амжилт хүсье. Чадварлаг шинэ боловсон хүчин маш олноор төгсөж гарч байгаа. Залуу эмч нараа сайн дэмжиж туслаж байгаарай.

ы

-Эрүүл энхийн манаанд зогсох ариун үйлсэд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Эмч нартаа их итгэл  хүлээлгэх юм бол чадалтай эмч нар маш олон байгаа шүү гэдгийг л хэлье дээ.

ы

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayar hurgie
2015-03-04
зочин:
тиймээ залуу хүмүүс хөдөөд очиж ажиллаасай амжилт хүсье
2015-02-13
tuul:
tand bolon tanai hamt olond ajliin amjilt husie
2015-02-10
ganaa:
amjilt amjilt
2015-02-10
oogo:
huduugiin bor gert gerel gegee tatuulsan ta buhend bayr hurgej, ajliin undur amjilt husye! sain bnashuu, baharhaltai saihan bna.
2015-02-10
altantsetseg:
saihan bnaa emch hvn gej iim l baih ystoi amjilt hvsie
2015-02-10
ганаа:
сайн байна. ганц ч гэсэн эрүүл мэндийн салбарт гялтайх юм байна гэдэг. гэвч энэ салбар ийм эмч хүмүүст урамшуулал бага байдаг.авилгачдаа илүү шагнадаг.
2015-02-10
отгон орхон аймаг:
ямар сайхан юм баяр хүргэе эмч нартаа .мундаг шүү та нар манай монголчууд айлаас эрэхээр авдараа ух гэдгийг санаж явмаар юм даа харийн эмчийг шүтэж суухаар монгол алтан гартай авралын элч болсон эмч нараараа бахархаж шүтэж явмаар юм. монголынхоо бүх эмч нартаа аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2015-02-10
зочин:
үнэхээр хөдөөний эмч нар сэтгэлтэй, мэдлэг мэргэжилдээ ч лут өсдөг.
2015-02-10
болдбаатар:
үнэхээр баяртай мэдээ байна. та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье
2015-02-10
зочинф:
17 тэрбумаар хаа хамаагүй гадний баагийгаас үгийн зөвөлгөө авч байхаар аймгийн эмнэлэгт ганц нисдэг тэрэг аваад огчих юмсан мөн ч их ажил нуглаж мөн ч их хүний амь аврана даа
2015-02-10
yilsan..:
uneheer gaihaltai manai emch sybilagch nar! garchig iin un*d , daraan yulsan. iim altan gart emch nart uneheer bayrlaad barahgui shuu! good luck guys!
2015-02-10
иргэн:
энэ бол эдгээр эмч нарын ажиллаж буй орчин нөхцлийн талаас авч үзвэл орчин цагийн баатарлаг гавъяат үйлс мөн. одоо дхйн байлдаан болох магадлал нэн бага, энэ өнөө үеийн баатарууд болох ёстой. яг цагаа тулахаар монгол хүний генийн гайхамшиг ингэж илэрдэг байхаа. баяр хүргээд, улам их амжилт хүсэн ерөөе.
2015-02-10
жамуух:
эмч нарт баярллаа
2015-02-10
зочин:
та нарт амжилт хүсье. уяраад уйллаа шүү,
2015-02-10
emch:
bayarlalaa
2015-02-10
emch:
bayarlalaa
2015-02-10
зочин:
ямар мундаг юм бэ бэлтгэлээ сайн базааж очсон байна сайн байна баяр хүргэе , амжилт хүсье
2015-02-10
tsagaanaa:
chin setgelin bayr hurgej amjilt husie baharhaj bna mongold iim chadaltai emch naraa yalanguya zaluu emch nartaa itgel uzuuleh heregtei
2015-02-10
good:
bayar hurgeye mundag emch nar bnaa
2015-02-10
turuu:
nansaa edch maani bna sain humuus dee oron nutagt jiriin turiin alban haagchid salbar salbartaa l iim zuilsiig hiij amjilttai turiin ajliig hiij bdag harin deed darga nar yu hiigeed bna daa............
2015-02-10
хөөх:
сайхан үйлс байна
2015-02-10
зочин :
ажил үйлс амьдрал нь үргэлж дээшээ өөдлөн бадарч байг өргөсөн тангарагтаа үргэлж үнэнч яваарай
2015-02-10
huulich:
mundag bna baharhaj bna, amjilt
2015-02-10
емсн:
емсн nart deehni iim tohioldol ih baij bilee
2015-02-10
асуулт байна:
сайн байна. та нарт цахмилгааны эх үүсвэр байсан уу? байх ёстой шүү
2015-02-10
даваа:
баярлаж байна. амжилт хүсье
2015-02-10
gggggg:
nuudelchdiin udam mundag
2015-02-10
mongol hvn:
bayar hvrgie baharhaltai saihan bna manai emch nar bvh hodoo oron nutagt suugaa emch nartaan ajiliin amjilt az jargal hvsie oshoo olon hvnii altan amiig avarch bgaasai
2015-02-10
bayraa:
eh vr 2t az jargal gerel gegee ogson ta bvhend bayrlalaa baharhalaa
2015-02-10
cnuluun:
ene hagalgaanii talaar gadnii uls orniihon sonsvol uneheer gaihana shuu manai mongolchuud uneheer chadaltai tolgoi siireg ard tumen shuu . ta amjilt husie . bayarlalaa
2015-02-09
nymka:
vnheer ih setgel hudulj bn. mundag yuma ajil vils amidral ahuid n amjilt hvrie.
2015-02-09
e.zoloo:
hamgiin sain emch bol ta shvv hairtai shvv amjilt
2015-02-09
e.zolzaya:
hamgiin mundag emch bol minii egch shvv hairtai shvvvamjilt
2015-02-09
zochin:
saihan medee baina. ter hol gazar eh huu hoeriin amiig avarch mergejliinhee id shidiig uzuulsen emch nartaa amjilt husie.
2015-02-09
irgen:
нулимс дусаалаа. 100 жилийн өмнө монголчууд бид ийм үед лам бөөд л найдах байлаа. одоо бол эмч давхиж ирээд л таны амийг аварна. үнэхээр гайхалтай. эмч нарт бүгдэд нь амжилт, аз жаргал хүсье!
2015-02-09
chuluun:
setgeld goyo baina. amjilt
2015-02-09
zochin:
ховдын сумуудаар ийм юм зөндөө л болдог доо сумын эмч нар бас мундаг шдээ
2015-02-09
иргэн:
сумаас дуудлага анх өгсөн тэр эмч онош сайн тавьж тодорхой дуудлага өгсөн бололтой энэ сумын эмнэлгийн эмч нарт болон тусламж үзүүлж хүний амь насыг аварсан эмч эмнэлгийн ажилтан нарт баяр хүргэж ажлын амжилт хүсэе
2015-02-09
zochin:
ховдынхон мундаг шдээ уул нь гэм нь жоохон хүн муутай гэж олны дунд нэр нь муудсан болохоос чадварын хувьд мундаг шүү
2015-02-09
mongolia:
burhan iveel
2015-02-09
эр хүн:
та нартаа баярлалаа. амжилт хүсье.
2015-02-09
bi bn ok:
mundag shuu bayr hurgey er n huduu oron nutgiin emch nar iim aguu shuu
2015-02-09
гайхамшиг:
үнэхээр мундаг юмаа. бахархах сэтгэл төрж байна. ажлын амжилт хүсье..
2015-02-09
saihan..:
sain bna saihan bna amjilt husie
2015-02-09