Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогын талаар явуулсан судалгаагаа нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Энэ үеэр УБ хотын газрын харилцаа, шилжилтийн үеийн хотжилт зэрэг асуудлаар мэдээлэл өгнө.
б
Нээлттэй нийгэм хүрээлэнд
09:00-12:00 цагт Эмийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор тер ба хувийн хэвшил, терийн бус ба олон улсын байгууллагууд оролцсон эвсэл байгуулах хурал болно.
б
11:00 цагт Хөдөө орон нутгийн зарим тариаланч ТЭДС-гийн удирдлагуудтай уулзаж, тооцоогоо нийлэх юм байна. Энэ үеэр яриа авах сэтгүүлчид байвал 9907-2224 утас руу залгаарай. б Тусгаар тогтнолын ордны Бага танхимд12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар салбартаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Загсийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй мэдээлэл өгнө.
б
МТҮП-ийн 2 давхарт
15:00 цагт “Залуу зохион бүтээгч” клуб болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран тус паркийн “Эмбэддэд системийн лабораторит “Залуу зохион бүтээгч” дугуйланг туршилтын журмаар ажиллуулж эхлээд сар гаран болж байна. Үүнтэй холбоотойгоор "Эмбэддэд системийн лаборатори-1"-т тус дугуйлангийн нээлттэй хичээл болно. Холбоо барих утас: 99107647
Засгийн Газрын 11-р байрны 2 давхрын хурлын танхимд
09:00-12:00 цагт ЮНЕСКО, БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна. Холбоо барих 70105652 , 99069190
ы
Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд
14:15-14:40 цагт Төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. "МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
б
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд
15:00 цагт Сүүлийн үед нийслэл хотод эх нь ураг болон нярай хүүхдээ хаях, үүнээс болж нярай эндэх тохиолдол удаа дараа гарч байгаатай холбогдуулан УБ хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хувийн хэвшлийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн захирал эмч, мэргэжилтнүүдэд эх, нярай, хүүхдийн асуудалтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, тулгамдсан асуудлыг тодорхойлох уулзалт зохион байгуулна.
ө
Үндэсний уран зургийн галерейн 3 давхарт
15:30 цагт Хятад улсын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
ө
МН мэдээллийн төвд
11.00 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөд өлгөөнөөс Эв нэгдлийн гүйлт зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ