Автобусны зогсоол дээр машинаа зогсоовол эрх хасна
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сонгино Хайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасах арга хэмжээ авч эхэлжээ.
Тиймээс э жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхааруулж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ