Сар шинээр 310 автобус нэмэгдэж үйлчилгээнд гарна

img

Ирэх долоо хоногт Монгол түмний их баяр наадам цагаан сар болох гэж байна. Энэ баяраар авто замын түгжрэл ихсэх хандлагатай болдог.

Харин энэ жил албаныхан асуудлыг тун оновчтой байдлаар шийдэхээр болжээ. Тэд сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн түр чиглэл гарган том, жижиг автобусуудыг үйлчилгээнд гаргахаар болсон байна.

Түүнчлэн, баярын өдрүүдэд 310 автобусыг үйлчилгээнд нэмж гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ автобусны цагийн хуваарь болон үнэ тарифт ямар ч өөрчлөлт оруулахгүй, хэвийн үйлчилнэ гэдгийг Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбат мэдээлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ