20 мянган өрх цахилгаангүй болжээ
АНУ-ын зүүн мужаар орж буй цаснаас болж Бостон хотод цахилгаан эрчим хүч тасалдахад
хүрчээ. Ойролцоогоор 20 мянган өрх гэрэл цахилгаангүй долоо хонож байгааг Хотын
дарга Мартин Уолш “AFP”агентлант ярьжээ. Цахилгаангүй өрхүүдэд дулаан хөнжил,
нэмэлт үүсгэвэр, газ зэргийг тарааж эхэлжээ. Бостон хот бүхэлдээ цасанд
хучигдснаас болж зам тээврийн салбар бүхэлдээ уналтад ороод байна. Өнгөрсөн
сарын сүүлээр бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон билээ. Хотын
дарга иргэдийг аюулгүй байдлын үүднээс автомашинаасаа татгалзахыг уриалж,
автобусны чиглэлийн тоог нэмжээ.
Онцгой байдлын яам “Цаснаас болж Бостон хот 22 сая ам.долларын хохирол амссан” гэж мэдэгджээ. Эдийн засгийн 19 шинжээчийн тооцоолсноор цаснаас болж, ажилгүйдэл 76 мянгаар нэмэгдсэн гэв. Их хэмжээний цасны улмаас АНУ 20 тэрбум ам.долларын хохирол амсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ