Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

img

“ITB Berlin 2015” үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 4-өөс 8-ний өдрүүдэд  Герман улсын Берлин хотноо болно. Тэгвэл уг үзэсгэлэнд манай улс албан ёсны түнш орноор оролцох гэж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үеэр олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол улсын соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт, нийт гурван удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах аж.Мөн аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ?” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээнүүд зэрэг нийт 41 ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр монголд ирэх жуулчдын тоо нэг саяд хүрэх бололцоотойг албаны эх сурвалж мэдээллээ.

“ITB Berlin 2015” үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
сая жуулчин авна гээд мөн ч олон жил худлаа мөрөөдөж,сэрүү зүүдэлж байна даа.одоо монгол улсад ирж байгаа 400гаруй мянган жуулчин нэртэй хүмүүсийн 200 гаас илүү мянга нь барилгын хужаанууд байдаг ш дээ.
2015-02-10
зочин:
сая жуулчин авдаг болохын тулд хүний өөдөөс инээмсэглэж чаддаг,түүх дурсгалаа тайлбарлаж чаддаг хөтөчүүдээ сайн бэлтгээчээ.мөн хархорин хот үзүүлнэ гэж гадныхныг хулхиддагаа больж хот байсан газар нь очно гэж үнэнээ хэлдэг болооч ээ.
2015-02-10
зочин:
баахан дохтой элдэв төрлийн өвчтэй хүмүүс оруулж ирж монголчуудыг устгах гэж хэн улайраад байгааг мэдэх юмсан
2015-02-10
irgen:
1 sayd hurgej bolnoo. ta nar juulchidiin uzeh harah yumiig ni untaj hevteh oriig ni uilchilgeeg ni beldsen yum uu? neg juulchin manai delguurt orson chini bohi zajilj angag angas hiisen heden huuhnuud oorsdoos ni yum guij avch baigaa yum shig yarvaisan tsarailaad yanz muutai ugtsan gesen. ter juulchin tanai uilchilgee asar hotsrogdson bna boloogui baina geed shuud garaad yavsan genelee. hamt orchuulagch hiij baisan hun ni yarisan yum.uilchilgeegee saijruul. deer kfc-n uilchlegch zaluu sagsnii 3-n har tamirchintai oilgoltsoh gej ih l zuderch baina lee. tiim bolohoir uilchilgeenii soyldoo anhaartsgaasan ni deer baihaa tooni araas hootsoldoj baihaar.
2015-02-10
bold:
saikhan khudlaa khusakh ymaa yadahdaa 100 mynga geech
2015-02-10