Сэжигтэнд нарийн шинжилгээ хийх шаардлагатай гэж үзжээ
Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн Б гэгчид холбогдох хэргийг өчигдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна. Учир нь сэжигтэн Б 2007 оноос сэтгэцийн өвчнөөр өвчилж, хяналтад байдаг байжээ.
Гэхдээ хэрэг гарсны дараа сэжигтэнд шинжилгээ хийж сэтгэцийн өөрчлөлтгүй, хэрэг хүлээх чадвартай гэх хариу гарсан. Харин шүүхээс уг шинжилгээний хариу нь сэжигтэнд эм тариа хэрэглэж өвчнийг намдаасан үед гарсан байх магадлалтай. Иймд дахин нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байна.
б
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ